АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдана

Twitter Print
2016 оны 05-р сар 20-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн дотор дуусгахаар тусгасан. Энэ дагуу намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 23-наас эхэлж тав хоногт багтаах юм.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, батламжлах хуралдаанаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа тавдугаар сарын 26, 27-ний аль нэг өдөр, МАН Бага хурлаа тавдугаар сарын 27-нд хуралдуулах чиглэл барьж байна гэх мэдээлэл бий.

Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.