С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагналаа

Twitter Print
2016 оны 05-р сар 19-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

“Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өчигдөр гардууллаа. 

Тус шагналыг гардан авсан МУГЖ Т.Баясгалан хэлэхдээ “Бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.  Харин МУГЖ С.Жавхлан  орон нутагт ажиллаж байгаа тул шагналаа авч амжаагүй юм.

Ард түмний хайртай уран бүтээлчдийн санаачлан өрнүүлсэн энэхүү сайн санааны хүмүүнлэгийн аянд Монголчууд нэгдэж, малчиддаа хандивын гараа сунган малын нэмнээ, дулаан хувцас, лаа, шүдэнз, өвс, тэжээл зэрэг олон түмний сэтгэл шингэсэн тусламжийн цувааг орон нутагт илгээсний учир ийнхүү шагнажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.