Арван хоёр жилийн ерөнхий төлөв: Үхэр жилтнүүд албан тушаал дэвшинэ

Twitter Print
2014 оны 01-р сар 30-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

ХУЛГАНА ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Морь жилд хулгана жилтнүүд өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш их ажиллах болно. 2014 онд таны ажил үйлс тань харьцангуй удаан боловч урагшилна. Хулгана жилтнүүдэд ирж байгаа жилд олон боломж тохиолдоно. Гэхдээ үүнд болгоомжтой хандаж ирсэн санал, гарсан боломжийг сайтар судалж үзээрэй. Сэтгэл санааны хувьд таагүй, нэг баярлах, нэг уурлах тогтворгүй өдрүүдэд ирэх жил танд цөөнгүй тохиолдоно.

Амжилтын хувьд та ганцаараа зүтгээд хүрэхгүй. Харин хэн нэгэнтэй хамтарч, баг болж ажилласнаар хүссэн амжилтандаа хүрч чадна. Хэдийгээр ажил их байх боловч та бүхнийг зохицуулж сурсан зангаараа энэ их ачааллыг төвөггүй зохицуулан давж гарч чадна. Хэдийгээр та үүнд ийм ч таатай бус хандаж сэтгэл гонсгор байх боловч хамтарч ажилласан бол ашгаа хуваах нь зүйн хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Хулганууд морь жилд элдэв хэл ам, хов живийн  бай болох магадлал өндөр байна. Гэхдээ үүнийг сэтгэлдээ ойр хүлээж авсны хэрэггүй. Тиймээс хэлэхийг хүссэн зарим үгээ зөөлрүүлж, эв  зүйгээр илэрхийлэх нь танд ашигтай.

ХУЛГАНА ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: Хулгана жилтнүүд хийрхэг, тогтворгүй, түргэн зантай. Тэд хэрүүл маргаан, шуугиан дэгдээх дуртай. Найз нөхдийнхөө дунд хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил л олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж ажлынхаа тухай ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг сонжоо олохыг илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог.

Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион байгуулагч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгчид болдог. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг. Өөрийн таашаалд хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай  байсан ч эцсийг нь хүртэл явдаг. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус, харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Мөн улс төрд амжилт гаргаж чадах төдийгүй алдартай жүжигчин ч болох нь бий.

ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ҮХЭР ЖИЛТНҮҮД АЛБАН ТУШААЛ ДЭВШИНЭ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: 2014 он үхэр жилтнүүдэд мөн л таатай жил. Зоригтой, хөдөлмөрч үхэр бүхэл жилийн туршид шаргуу ажиллах болно. Гэр бүл, ойр дотныхон, хамт олныхоо хайр хүндэтгэлийг улам бүр хүлээх болно. Таны ажилдаа хариуцлагатай ханддаг зан морь жилд албан тушаалыг улам бэхжүүлж, зарим үхрүүд албан тушаал дэвшинэ.

Хэрвээ та аль хэдийн дарга бол ажилчиддаа өндөр шаардлага тавьдаг нэгэн. Гэхдээ хүн бүр тань шиг хөдөлмөрч, тохирсон шаардлагыг зөв тавих хэрэгтэй. Ингэх нь хамт олон дундах уур амьсгалыг эвдэхгүй байхад тусална. Хэрвээ та морь жилд хувийн бизнес эхлүүлэхийг хүс байгаа бол үзээд алд.

Морь жил таньд ивээлээ хайрлана. Таны бизнес амжилтанд хүрэх болно. Эхэлсэн бизнес тань төвөггүй хөлөө олж харьцангуй амжилттай урагшлах болно. Мэдээж хэрэг үүнтэй зэрэгцэн таны санхүүгийн асуудлууд шийдэгдэнэ. Үхэр жилтнүүдийн хувийн амьдрал ч морь жилд харьцангуй тайван амгалан байна. Жилийн хоёрдугаар хагаст тааламжгүй уур амьсгал үүсч мэдэх учир анхаараарай.

ҮХЭР ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: Үхэр бол бясалгагч.Тиймээс ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй.

Гэхдээ тэр хүмүүсийг илэн далангүй байлгаж чаддаг авъяастай. Түүний гадаад байдал тайван хэдий ч хуурмаг байдлынх нь цаана жинхэнэ түргэн зантнууд байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай. Аль болох дарга, захирал болохыг хүсдэг.

Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үздэг. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирдаг. Биеийн хүчний болоод оюун ухааны ажлыг ч сайн хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг.

Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг. Гэр орондоо хамгийн их санаа тавьдаг хүн. Гайхалтай сайн гэрийн эзэгтэй. Түүнд итгэж найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, мэдрэмжтэй, үнэнч хүмүүс байдаг.

БАР ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: БАР ЖИЛТНҮҮДЭД ИВЭЭЛТЭЙ ЖИЛ ИРЖ БАЙНА

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Бар жилтнүүд морь жилд зориг тэвчээр, ариун шударга зан гээд энэ жилийн онцлог болох зан чанарыг хангалттай харуулж чадах учир ирж байгаа жил тэдэнд ч ээл ивээлээ өгнө. Гэхдээ бар жилтнүүд бусадтай харилцах харилцаандаа анхаарахгүй бол горьгүй. Бодсоноо шууд хэлдэг таны зан зарим тохиолдолд танд ашиггүй байдал авчирна гэдгийг санахад илүүдэхгүй.

Үүнээс гадна иймэрхүү байдлаар илэрхийлсэн үг таны эргэн тойрны хүмүүст тийм ч таатай байхгүй. Үүнээс болж та өөрөө ч шаналж мэднэ. Харин ажил үйлсийн тухайд та үнэхээр хариуцлагатай хандаж, сэтгэл шулуудаж чадвал таныг морь жилд амжилт дагана. Гэхдээ эхний ээлжинд таны бодсончлон л санхүүгийн талаас төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байж мэднэ. Мөн бар жилтнүүдийн нэг дутагдал хэт өмчирхөг. Ойр дотныхоо хүнийг зөвхөн өөрт нь үйлчлэх ёстой гэх мэтээр өмчлөх нь бий.

Мэдээж хайртай хосуудын хувьд энэ  нь зүй ёсны хэрэг ч хайртай хүн хамтрагч чинь таны нэгэн адил өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, онцлогтой хувь хүн гэдгийг мартаж болохгүй. Морь жил бар жилтнүүдэд мөн л цөөнгүй боломжийг олгоно.

БАР ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: Бусдыг өөртөө гайхалтай татах чадвартай зангаараа зарим нэгнийг нь сүйрэлд хүргэхэд бэлэн байдаг тэд эрсдэлд дуртай. Тиймээс бодлогогүй, бопомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг хүмүүс түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор.

Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Хэнд ч итгэж найддаггүй, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жил төрсөн бүсгүйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг. Эсвэл эрх дархыг өөрийн болгож байж санаа амардаг, түрэмгий эзэгтэй нар байдаг.

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ТААГҮЙ ЗҮЙЛСЭЭС ХӨНГӨХӨН САЛНА

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Туулай жилтэнд морь жил амжилт авчирна. Та бүх л зүйлд хүрэхийг хичээнэ. Түүндээ их, бага ямар ч үнээр хамаагүй хүрэх болно. 2014 онд та таагүй зүйлсээс хөнгөхөн салж чадахаас гадна санхүүгийн тал дээр сэтгэл хангалуун байх болно. Жилийн эхэнд таныг амжилт хүлээж байна. Та хувийн бизнестэй болж мэдэхээс гадна хуучин эрхэлж байгаа бизнесээ өргөжүүлж ч мэднэ. Танд ийм амжилтанд хүрэх бүрэн боломж байна.

Таны бодсон санасан зүйл зүгээр нэг бодол төдий биш бодит орлого, ашиг  болж эхлэх болно. Үүний ачаар та хэдэн алхам төвөггүй урагшилж чадна. Гэхдээ та энэ амжилтанд ташуурч хэрхэвч болохгүй. Хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа бэхжүүлэхийг хичээ. Учир нь ямар ч амжилтын дэргэд атаархагчид олон байдаг. Гэр бүлийн харилцаанд асуудал төдийлөн үүсэхгүй. Харилцан ойлголцол, хайр сэтгэл, бага зэргийн асуудал гарах  ч үүнийг та хүчээр биш эвээр ойлголцож шийдвэрлээрэй. Морь жилд ганц бие туулайнууд гэр бүр зохиохыг хүснэ. Гэхдээ яарах хэрэггүй.

ТУУЛАЙ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: Түүний зан чанараас хамгийн дутагдалтай бөгөөд сайн чанар нь хуумгай байдаг. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж, амжилтанд хүрч чадна. Туулай бол их тайван хүн. Их мэдрэмтгий нялуун зантай. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл ч гэсэн түүнийг уйлуулахад хүргэдэг ч тайвшрах нь амархан.

Төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэл учруулах болгоноос айдаг. Тав тух, аюулгүй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулахгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг.

Туулай жилтнүүд ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм.

ЛУУ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ЛУУНУУДЫГ ЖИЛИЙН ТУРШИД АМЖИЛТ ДАГАНА

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Луу жилд төрөгсөд морь жилд өөртөө маш итгэлтэй байх бөгөөд бараг л алдаа гаргахгүй. Амжилт таныг жилийн туршид дагалдана. Ирэх жилд та шинэ боломж нээх хүмүүстэй танилцахаас гадна ирээдүйтэй ажлын талбарт очиж мэдэхээр байна. Энэ ажил таныг зөвхөн өөрийнхөө төлөө хариуцлага л хүлээгээд зогсохгүй хамт олныхоо шийдвэрийн өмнө ч хариуцлага хүлээж ажиллахад хүргэнэ.

Жилийн эхний хагаст та тушаал дэвших аль эсвэл таны ирээдүйн карьер онцгой нөлөө үзүүлэх гадаад томилолт, сургалтанд явж ч мэднэ. Харин санхүү мөнгөний хувьд бусдаас мөнгө зээлэх тохиолдол танд цөөнгүй гарах нь. Гэхдээ энэ нь таны сэтгэл санаанд нэг их нөлөөлөхгүй. Та хэрэгтэй зүйл, аль эсвэл ойр дотныхныхоо сайн сайхны төлөө мөнгө зээлэх учир үүндээ сэтгэл хангалуун байх болно. Ер нь жилийн эхний хагаст та амьдралын баяр баясгалантай, сэтгэл өөдрөг байна. Хувийн амьдралын хувьд луу жилтэн таны байр суурийг ахмад настнууд хүлээн зөвшөөрөх бол үр хүүхдүүдтэйгээ харин хагаралдаж мэдэх нь. Тиймээс хүүхдүүдтэйгээ аль болох эв зүйгээр харьц. Жилийн төгсгөлд ажлын хэт ачааллаас болж та сэтгэлээр унаж стрессдэж мэднэ.

ЛУУ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: Итгэмтгий луу жилтнүүд мэхлэгдэх нь амархан байдаг. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж шаналдаг. Түүний төгс төгөлдөр лүү тэмүүлдэг зан нь өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бүхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн ам хэлээ барьж чаддаггүй, аливааг шууд хэлчихдэг. Өөрөөр хэлбэл түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Эмч, улстөрч, жүжигчин, байлдагч, лам ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор.

МОГОЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: МОГОЙ ЖИЛТНҮҮД ӨМНӨӨ ТАВЬСАН ЗОРИЛГОДОО ХҮРНЭ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Могой жилтнүүдэд морь жил тийм ч таатай жил биш. Хэдийгээр морь жил могой жилтнүүдэд ээл ивээлээ төдийлөн хайрлахгүй ч төрөлхийн хөдөлмөрч тууштай могойнууд өөрийн хүчээр санхүүгийн хувьд муугүй амжилтад хүрэхээс гадна ажил алба тань эерэг уур амьсгалд өрнөх болно. Гэхдээ могой жилтнүүд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээх хэрэгтэй болно. Ажил дээрээ дээрх элдэв маргаан зөрчилдөөнөөс зайслхий.

Мөн танд зорилгодоо хүрэхэд цөөнгүй хүний ашиг сонирхол зөрчилдөхөөс гадна сөрөг үр дүн авчрах шийдвэрт хүргэж мэднэ. Энэ нь таны карьерт нөлөөлөх учир зайлсхийх хэрэгтэй.

Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаандаа ахаар. Учир нь могой жилд таны итгэл үзүүлж явсан хүн итгэл алдаж хуурч мэднэ. Тиймээс ийм зүйлд шаналахгүйн тулд бүрэн гүйцэд таньж чадаагүй хэн нэгнийг өөртөө хэт бүү ойртуул.

Гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавь. Үүний хариу танд ч гэсэн ирнэ.

МОГОЙ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ:

Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зүйлсэд дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавх өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билэгтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл зөн билэгт итгэдэг. Өөрийн зөн билэгт итгэдэг шигээ туршлагадаа итгэдэггүй.

Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог.

Хайр дурлалд ханиа өөрөө л сонгоно. Хэдий тэр хүндээ хайргүй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж олгодоггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй, эрэгтэй ялгаагүй гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүллээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй сайхан байна.

МОРЬ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: МОРЬ ЖИЛТНҮҮД ХУВИЙН БИЗНЕС ЭХЛҮҮЛБЭЛ САЙН

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Хэн хэнээс илүү морь жил морь жилтнүүдэд хамгийн ээлтэй байх болно. Морь жилийн эзэн учир ийм ээл ивээлийг тэр эдэлнэ.

Морь жилтэн та бие даасан, хараат бус өөртөө итгэлтэй, зорилгодоо хэрэхийн тулд тэмцэж чаддаг нэгэн. Тиймээс 2014 онд таны санасан бүхэн бүтнэ. Магадгүй ирэх жилд таньд эрс өөрчлөлт хиймээр санагдаж мэднэ. Ийм боломж хүн бүрт ховор олдохоос гадна та ч гэсэн ийм боломжийг алдвал дахин 12 жил хүлээж мэдэх учир зориглоод үзээрэй. Түүнчлэн та хувийн бизнес эхлүүлбэл сайн.

Морь жилийн таны хувийн бизнес амжилттай байна гэдгийг батлан дааж байна. Таны туршлага, хөдөлмөрч зан, эрч хүч ямар ч нөхцөл байдлыг төвөггүй давахад тусална. Та нэгэн зэрэг хэдэн ч ажил эхлэх боломж байна. Таны материаллаг байдал 2014 онд тогтвортой байх бөгөөд сүүлийн жилүүдэд өөртөө зөвшөөрч чадахгүй байсан олон зүйлээ хийх боломж олдоно.

Мөнгө танд зөвхөн хүссэн зүйлээ биелүүлэхэд хэрэг болоод зогсохгүй нийгмийн байдлаа ахиулах, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх, байр сууриа бэхжүүлэхэд түлхэц болно.

МОРЬ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: 

Магтаалын үг хэлж чаддаг, олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, бусдыг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг хэлэхээс нь өмнө хурдан таачихдаг. Улстөрд амжилт олно. Энэ нь түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхний түрүүнд өөрийгөө тавьдаг. Тэр өөрийн тааллаар бүгдийг шийддэг төдийгүй хэний ч зөвлөгөөг дагадаггүй.

Залуу насандаа бие дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэг гарна. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж, амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байхдаа ямар ажил мэргэжил түүнд тохирохыг сайн мэддэг. Бас бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай.

Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр бусад нь түүнд огт хамаагүй, хүртээлгүй мэт байлгаж чаддаг.  

ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ХОНЬ ЖИЛТНҮҮД АМЖИЛТАД ХҮРНЭ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Хонь жилтнүүдийн хувьд морь жил дундаж жил болно. Хонь жилд төрсөн хүмүүс хангалттай бүтээлч хүмүүс байдаг. Тиймээс нэгэн хэвийн үүрэг хүлээдэггүй нэгэн, хэвийн ажил хийдэггүй хүмүүс ирэх жилд амжилтад хүрэх магадлал өндөр байна.

2014 онд олонх хонь жилтний зөн совин мэдэгдэхүйц сайжрах болно. Үүнийхээ ачаар зарим асуудлыг урьдчилан таамаглан зайлсхийж чадна. Хувийн амьдралын тал дээр зарим хонь жилтнүүдэд таагүй өөрчлөлт гарч мэднэ.

Та ирэх жилд танилынхаа хүрээг багагүй тэлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор янз бүрийн арга хэмжээнд байнга оролцох хэрэгтэй байна. Ийм арга хэмжээнүүдийн нэгэн дээр та цаашид хувь заяагаа холбохыг хүсч мэдэх хэн нэгэнтэй таарч мэднэ. Харин ганц бие хонь жилтнүүдийн хувьд хайрлаж дурлахыг хүсч, хэн нэгэнтэй холбоо тогтоох ч элдэв янзын шалтгаанаар та хоёрын холбоо төдийлөн бүтэлтэй болохгүй.

2014 онд санхүүгийн асуудалд маш болгоомжтой хандахгүй бол байдал дордож мэднэ. Та амьдрал дээр үрэлгэн талдаа хүн. Тиймээс хэрэгцээт зүйлд мөнгөө зарцуулах хэрэгтэй.

ХОНЬ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ:

Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэдэг. Ихэнх нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг бөгөөд уурхай, уран зөгнөлтэй, ер бусын далдын хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш эргэн тойрныхоос нь шалтгаална.

Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэд сонголт сайтай, авьяастай, төрөлхийн жүжигчид. Уран зохиол болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн байж чадна.

Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр уран сэтгэмж сайтай, хатуу зоригтой байх хэрэгтэйг мэддэггүй. Тайван амьдралтай байхыг илүүд үздэг хонь жилтнүүд гэр бүлдээ бүхнээ зориулж чаддаг.

БИЧ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: БИЧ ЖИЛТНҮҮД ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС АШИГ ХҮРТЭНЭ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Бич жилтнүүдэд морь жил хангалттай амжилт авчрах болно. Бич жилтэн төрөлхийн өөдрөг үзэлтэй, ухаалаг нэгэн байдаг. Тиймээс морь жилд ч гэсэн бичнүүд амжилтад хүрэхийн тулд бүхнийг хийх бөгөөд азгүйтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдий та ирэх жилд бүх зүйлд тун чиг бэрхшээлийг давж хүрэх ч таны зорьсон бусдад боломжгүй мэт санагдаж болох ч таны амжилтад хүрэх болно.

Та зорьсон зүйлийнхээ төлөө зөвхөн хөдөлмөр эрхлээд зогсохгүй шаардлагатай бол өдөөн хатгалга, бага зэргийг хор найруулахаас ч сийхгүй бөгөөд зарим тохиолдолд хэн нэгнийг хуурахаас ч татгалзахгүй.

Гэхдээ таны энэ үйлдэл эргэн тойрныхонд чинь тааламжгүй байдал үүсгэж мэднэ гэдгийг анхаараарай. Ажил үйлсийн хувьд зарим бич жилтнүүдэд урьчилж таамаглаагүй хүндрэл гарч мэднэ. Та үүрэгт амжилдаа хайхрамжгүй хандсанаас ийм хүндрэл гарч магадгүй. Гэхдээ морь жил таньд сэтгэл ханамж авчирсан жил болно. Ямар нэгэн бизнест томоохон хөрөнгө оруулах, үнэт цаас худалдаж авах болон банкны хүүнээс ашиг олох зэрэгт та азтай байна.

Тиймээс энэ ялалтынхаа эрч хүчээр та жилийн хоёр дахь хагаст тун ч хөгжилтэй байх болно. Та урьд нь очиж үзээгүй ямар нэгэн газар, улс оронд амралтаа өнгөрүүлэхээс татгалзахгүй.

БИЧ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: 

Өөрийгөө бусдаас дээгүүр гэж үздэг бич ч ихэрхэг зантай хүн. Бич жилтнүүд оюуны чадавх өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой  тогтоолтой.  Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэвчээртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилт гаргаж чадна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авьяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрбээр амархан дурладаг, бас цатгалдах нь ховор байдаг.

Тиймээс дараагийн хүнээ хэдийнэ хайгаад эхэлсэн гэсэн үг. Түүний залийг тэвчихэд хэцүү. Нэг өдөр гэмгүй царайлж байснаа дараагийн өдөр нь огт танихгүй нэгэн болж жүжиглэж чаддаг жүжигчид юм.

ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ХУВЬД КАРЬЕРАА ӨСГӨХ ЖИЛ 

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: 2014 онд морь жил тахиа жилтнүүдэд ээлтэй байна. Тахиа жилтнүүд ирэх жилд лидерийн дүрд тоглохыг хичээх болно. Хаана хэнтэй харьцаж байгаагаасаа үл шалтгаалан бүхнийг удирдаж, захирч тушаахыг хичээнэ.

2014 он таны хуьд карьераа өсгөх жил. Та өөртөө хангалттай өндөр хариуцлага хүлээж үүнийгээ ч сайн гүйцэтгэх болно. Та маш идэвхтэй хүн учраас өөрийн бодсон зүйлсийн төлөө эцсээ хүртэл явж чаддаг.

Таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Албан тушаал дэвшиж, зарим нь бүр нэлээд өндөр хариуцлагатай алба хашиж ч мэднэ. Таны цаг наргүй хөдөлмөрийг санхүүгийн хувьд хангалттай үнэлдэггүй удирдах албан тушаалтнуудтай энэ бүхэн холбоотой.

Мөнгөний хувьд дутагдаж мэдэх энэ асуудлаас гаднаа цаг хугацаа танд маш хомс байх болно. Та бодит байдал, баримт, гарцаагүй зүйлийг ч ойшоож үздэгээс аз туршсан зүйл хийх хүн биш.

Тиймээс та одоогийн амьдралдаа юу ч өөрчлөхийг хүсэхгүй. Гэхдээ та өөртөө их ажлын хажуугаар завсарлага гаргахыг хичээгээрэй. Амралт, аялал нь жилийн туршид тасралтгүй ажиллах таны эдлэх ёстой зүйл. Гэр бүлийн чинь төсөвт онц нөлөөлөхгүйгээс гадна таньд эерэгээр нөлөөлөх болно.

ТАХИА ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ:

Тэд үнэхээр илэн далангүй, бодсон санаснаа шуудхан хэлчихдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж хэлж, бас боддог. Хэнд ч итгэж найддаггүй. Зөвхөн өөртөө л найддаг. Харин бусдад зөвлөгөөг харамгүй өгнө.

Тэр биелшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг. Бас мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл гонсойж болзошгүй.

Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлэн ярьдаг. Ажиглан суух дуртай, залхуудуу зантай. Гэхдээ бас агуу хөдөмөрч хүн. Чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгүй болонгуутаа маш их бухимддаг.

Энэ жилд төрсөн бүсгүйчүүд гэрийн маш сайн эзэгтэй болдог.

НОХОЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: НОХОЙ ЖИЛТНҮҮДЭД ТАЙВАН, АМГАЛАН ЖИЛ ТОХИОНО

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: Нохой жилтнүүдэд морь жилд өөрийгөө маш таатайгаар мэдрэх болно. Шударга зан тань илүү сэргэж, аливаа нөхцөл байдлыг бодитой, тал тал тохой татахгүй, алагчлалгүйгээр үнэлж дүгнэж чадах болно. Та тусламж хэрэгтэй болсон хэн нэгэнд харамгүй туслах болно. Эхлээд бусдад тусалж, харин дараа нь өөрийгөө бодно.

2014 онд нохой жилтнүүд найз нөхдийнхөө хувьд “халхавч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Харин танд туламж хэрэгтэй болох үед та хэнд ч хандахгүй, зөвхөн өөртөө л найдна. Ажил албан тушаалд тань ирэх жилд онцын өөрчлөлт гарахгүй.

Санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой. Хувийн амьдралд та тайван амгалан байхыг хичээх боловч гэр бүлийн тань хүнд таны бусдад үзүүлж буй байнгын тусламж дэмжлэг ядаргаатай санагдах болно.

Тиймээс гэр бүлдээ ашигтай зүйлд аль болох санаа тавихыг хичээ. Та сайн гүйцэтгэгч. Таны хийсэн бүх зүйл чанартай. Албаны ч, амины ч ажлыг та эелдэгээр гүйцэтгэж чаддаг ховорхон хүн.

Гэхдээ та аливаа асуудлыг нэг бол сайн, нэг бол муу, эсвэл хар, эсвэл цагаан гэж хардаг муу талтай. Танд алтан дундаж гэж үгүй. Энэ тийм ч сайн биш. Ялангуяа хувийн амьдралд ийм зөрүүд зан сайн зүйл авчрахгүй.

НОХОЙ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: 

Нохой гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юмыг хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсны төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог.

Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдийгээр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий.

Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай.

Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүхнийг хийнэ. Тийм болохоор нохой жилтнүүдийг хүмүүс их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайраа харамгүй өглөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийтийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Хамгийн сайн ээж, дотны найзууд энэ жил төрсөн байдаг нь жирийн үзэгдэл биш юм.

ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ЗУРЛАГА: ГАХАЙ ЖИЛТНҮҮД  УДААН МӨРӨӨДӨЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХИЙНЭ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ: 2014 он гахай жилтнүүдэд таатай байх болно. Гахай хүчтэй амьтан. Харин морь хүчтэй өрсөлдөгчид дуртай. Ихэнх гахай жилтнүүдийг албан тушаал дэвших явдал ирэх жилд хүлээж байна. Та ч энэ ажил, үүргээ хөнгөхөн гүйцэтгэж чадна.

Зарим гахай жилтнүүд шинэ ажил, шинэ бизнес эхэлбэл багагүй амжилтанд хүрнэ. Гахай жилтэн аливаа зүйлд дүгнэлт хийх, хэрэгтэй мэдээллийг олж авах зэрэг авъяастай. Үүнээс гадна та үүрэг хариуцлагыг сайтар ухамсарладгаас гадна хөдөлмөрч эелдэг нэгэн. Яг энэ чанараараа өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Та удаан мөрөөдөж байгаа зүйлээ хийж бүтээж чадна. Энэ нь жилийн туршид та болон ойр дотныхныг чинь сэтгэл хангалуун байлгах болно. Танай гэрт тайван уур амьсгал бий болж хэдийгээр та ийм зүйлд санаа нэг их зовдоггүй боловч элбэг хангалуун байх болно. Морь жилд гахай жилтнүүд хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулахыг хүснэ. Амьдралаас бүх л сайхан зүйлийг авахыг хүснэ. Та гэр бүлдээ хайртай. Харин зугаа цэнгэл бол үүний дэргэд өчүүхэн зүйл юм. Тиймээс түр зуурын ийм зугаа цэнгэлээс холхон бай.

ГАХАЙ ЖИЛТНИЙ ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ: Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул доройдоо биш эвтэй найрсаг байхыг хүссэндээ тэр гэнэ. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншдаг ч замбараагүй мэдлэгээ цэгцэлж чаддаггүй. Тэр их мэдрэмтгий сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Сайхан сэтгэлт гахайн гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.