Гэдэс, гуя, өгзөгний илүүдэл өөхийг арилгах мөсөн жин

Twitter Print
2018 оны 06-р сар 16-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Бид мөсийг үрэвслийн эсрэг болон хаван буулгах зорилгоор ашигладаг гэдгийг сайн мэднэ. Тэгвэл Кентакигийн Их сургуулийн эрдэмтэд мөсний өөр нэгэн гайхалтай чадвар болох целлюлитыг үр дүнтэй арилгадаг болохыг баталжээ. Илүүдэл өөхөө арилгахын тулд асуудалтай хэсэгтээ мөсөөр өдөрт ердөө 30 минут жин тавихад, мөн дөрвөлжин мөсөөр иллэг хийхэд хангалттай гэнэ.

Хүний бие организмд 2 төрлийн өөхөн давхарга байдаг гэж үздэг: Цагаан болон шар өөх

Өгзөг, гуя, гэдэс, бэлхүүс, ташаа зэрэгт цагаан өөх хуримтлагдах төдийгүй түүнийг арилгахын тулд бид бүх зүйлээ зориулан тэмцдэг ч энэ нь тийм ч сайн нөлөөлдөггүй. Харин шар /бор/ өөх нь бие организмын дулааныг зохицуулж, хүйтэнд бие организмыг дулаан байлгаж, “галладаг” байна. Тэгвэл бие организмд хуримтлагдсан өөхөн давхаргатай тэмцэх шинэ арга нь цагаан өөхийг шар өөх болгон хувиргах замаар арилгадаг байна. Цагаан өөх нь хөрөөд ирэхээр, өөрөөр хэлбэл хүйтэн нөхцөлд шар өөх болон хувирдаг.

Целлюлитын эсрэг жинг бэлтгэхийн тулд дөрвөлжин мөсөө жижиглэж бутлаад атга хэртэйг алчууран уутанд хийнэ. Биеийнхээ асуудалтай хэсгийг алчуураар хучаад дээрээс нь мөстэй жингээ тавиад 30 минут байлгана. Хэрэв танд таагүй, шатаж байгаа мэдрэмж төрвөл энэ аргыг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Целлюлитын эсрэг иллэг хийхдээ дөрвөлжин мөсөө сальфеткаар ороож боогоод биедээ тойрог хөдөлгөөн хийх маягаар асуудалтай хэсэгтээ ойролцоогоор 2 минутаас ихгүй илнэ. Үүний дараагаар тэр хэсгээ зузаан ширүүн алчуураар маш хүчтэй үрж өгнө. Ингэснээр тэр хэсэгт халуу оргиж, өөх шатах процесс явагддаг. Дараа нь биеийнхээ энэ хэсэгт чийгшүүлэгч тос болон сүүн шингэн түрхэнэ.

Түүнчлэн иллэг хийхдээ мөсөндөө нэмэлт байдлаар өвсний ханд /балжингарав цэцэг, календул/ эсвэл эрдэст ус хийж өгч болох аж. Уг целлюлитын эсрэг аргыг 7 хоногт 3-4 удаа хийвэл илүү үр дүнтэй, сайн үйлчилдэг. Мөн илүү хурдан турахын тулд өөхөө шатаах дасгал хийвэл бүр сайн.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (112.72.11.116) 2016-07-03 17:41
      • 0
      • 0

      Ene iluudel uuhun deeree mus taviad shatah bgaa ym shig bolohoor avaarai gj bh ym yagaad av gj bga ym be todorhoi medeelel ogooch

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.115) 2016-05-28 16:40
      • 0
      • 0

      mus xailaad 30min xvrexgvi bol yax be. mun musuu xurdan xailj us bolgoxgvin tuld ymar arga bna todorxoi medeelel uguuch

      Хариулах