Тэргэнцэртэй иргэнийг нэр дэвшилтээс хасчээ

Twitter Print
2016 оны 05-р сар 18-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн сонгуулийн хорооноос Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслийн нэр дэвшигчдийг танилцууллаа. Нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргасан. Гэвч хамгийн сонирхолтой нь Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшсэн 4 иргэнийг хассан байна. Учир нь нэгийг нь тэргэнцэртэй, нөгөөг нь оюутан, мөн сэтгүүлч гэсэн хүмүүсийг тайлбарлах үндэслэлгүйгээр хассан талаар мэдэгдлээ.

Иргэний хөдөлгөөний нам энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд салбар салбарын төлөөлөл бүхий 45 асуудал ярих 45 хүнийг нэр дэвшүүлсэн онцгой тохиолдол байсан юм. Гэвч 4 нэр дэвшигч нь тодорхойгүй шалтгаанаар хасагдлаа. Иргэний хөдөлгөөний намаас тодруулахад "Бид эрх баригчид яаж өөрсдийн үзэмж, дураараа ард нийтийн үйл ажиллагааг дампууруулж сонгуулийн хуулийг дуртай цагтаа, дуртай үйлдлээрээ өөрчилж, олон түмнийг улам уймруулан, будлиулж байгааг харж байна. Оюутны болон хөгжлийн бэрхшээлтэй шударга сэтгүүчдийн асуудлыг бид тууштай хамгаалж авч явах болно” хэмээн мэдэгдлээ.

Хүнийг нас, нийгмийн байдал, гадаад төрх зэргээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж байна хэмээн үзэж байна. Уул ньшууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ гэсэн байдаг.

Иргэний Хөдөлгөөний нам УИХ-ын 2016 оны сонгуульд Төрийн Бус Байгууллагуудаас цагаан жагсаалтад орсон 76 асуудал ярих 76 иргэнийг нэр дэвшүүлнэ гэж байлаа. Үүнээс хэдийг нь хасахыг таашгүй болоод байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.