Машин ачлагын компаниудад албан үүрэг өглөө

Twitter Print
2016 оны 05-р сар 18-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ. Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй,  ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд ирэх сарын нэгэн хүртэл хугацаатай үүрэг өгч гаргасан зөрчлийг арилгах шаардлага хүргүүлжээ. Заасан хугацаанд зөрчил дутагдлаа арилгаагүй компаниас хамтран ажиллах гэрээг цуцална хэмээн мэдэгдлээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, тээврийн хэрэгслийг ачихдаа заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр ачих, 10 км-ийн дотор зөөх, эсвэл шилжүүлсний дараа 24 цагийн дотор машинаа буцаан авах бол саатуулах байрны төлбөрөөс чөлөөлнө гэж тогтоосон байдаг. Гэвч машин ачлагын компаниуд иргэдийн автомашиныг зөөж шилжүүлэхдээ цагдаагийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гомдлууд иргэдийн зүгээс ихээр ирэх болжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.95.78) 2016-05-19 07:07
      • 0
      • 0

      ЭНЭ МАШИН АЧДАГ ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД ОЛОН ХҮНИЙ УУР БУХИМДАЛ, ХАРААЛ, ЗҮХЛИЙН ДЭЭДИЙГ ЯМАР НЭГЭН ХЭМЖЭЭГЭЭР АМСАЖ БАЙДГАА МЭДДЭГ БОЛОВ УУ !!!!. Автомашины зогсоолын асуудлаа шийдээгүй, зогсоол барих талбайгаа бүгдийг нь зарчаад ачиж, торгох буруу.

      Хариулах