
Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга нарыг өнгөрсөн долоо хоногт шинээр томилжээ. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын даргаар тус газрын байцаагч Б.Хишигбатыг дэвшүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн даваа гарагт ажлаа хүлээн авчээ.
Мөн Орхон аймгийн Гаалийн газрын даргын албан тушаалд н.Батхишигийг томилсон байна. Тэрээр Гааль, татварын газрыг нэгтгэхийн өмнө Татварын Ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.