Багваахай цэцгээр олон өвчнийг дарах чанамал хийж болно

Twitter Print
2018 оны 09-р сар 01-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Бидний багваахай хэмээн нэрлэдэг хаа сайгүй л ургаж байдаг шар цэцэг олон талын ашиг тустай гэнэ. Энэ цэцгээр чанамал хүртэл хийдэг. Хэрвээ таны хүүхдүүд ургамалын тоосноос харшилгүй бол хачин сайхан амттай чанамал хийж, хэрэглэж заншвал байгалийн гаралтай цэвэр хүнс, нөгөө талаас химийн бус бэлэн эм бэлдмэл хүртэж байна гэсэн үг. Ийм чанамалыг багваахай цэцгийн бал гэж хүртэл нэрлэдэг бөгөөд элэгний эд эсийг төлжүүлэх, шээсний сүвийн хямралыг дарахад тустай бэлдмэл болдог аж. Үүгээр зогсохгүй энэ бэлдмэл хүний биеэс элдэв хор, шавхдас гадагшлуулж, илүүдэл жинг бууруулдаг байна. Тэрчлэн чихрийн шижин, даралт ихсэх, цус багадалт, шар өвчин, хорт хавдрыг дарах олон талын үйлчилгээтэй гэдэг аж. Тиймээс багваахай цэцэгээр чаанмал хийх хялбар жор танилцуулж байна.

Орц:

- 400 ширхэг цэцэг
- 1 литр ус
- 1 кг элсэн чихэр (олсных болон хүрэн өнгийнх илүү дээр)
- 1 ширхэг нимбэг

Бэлтгэхдээ:

1. Багваахай цэцгийг цэлмэг, нартай өдөр хуурай, цэвэр газраас түүх хэрэгтэй. Учир нь энэ цэцэг хаа сайгүй ургадаг учир олны хөлийн зам, үйлдвэрийн бохирдлоос хол газар дээр. Харин цэцгийг угааж болохгүй, учир нь хүний биед хэрэгтэй тоосонцорууд нь алга болно.

2. Цэцгээ паалантай саванд хийж, ус дүүргээд чанана. Ус буцлаад эхлэхтэй зэрэг 5 минут хэртэй чанаад гал дээрээс авч тасалгааны хэмд хөргөх хэрэгтэй. Дараа нь хөргөгчид хийж , 12 цаг орхино. 

3. Хөргөгчнөөс гаргаж ирсэн ханднаас цэцгийг нь шүүж авч, шүүсийг нь шавхраад элсэн чихэр нэмж, усыг нь нилээд ширгэтэл зөөлөн галаар буцалгана. Зарим жороор харин чанамалыг 20-30 минут чанана гэсэн байхад өөр жороо мөн хоёр цаг хэртэй буцалгана гэсэн байдаг аж. 

4. Харин амт нэмэхийн тулд чанамалыг гал дээрээс авахын өмнө нэг ширхэг нимбэгний шүүс шахаж хийх хэрэгтэй.

5. Чанамалыг шилэн саванд юүлсэний дараа хөрөхийнхөө хэрээр өтгөрөөд ирнэ. Ингээд амт гэж салахын аргаүй чанамал болдог байна!

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.