
Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог.
Салбант сархинагаа бэлдэх
Угааж бэлдсэн нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хувааж зүснэ. Нэг удаа хэрэглэхдээ хуваасан 1\3 хэсэг сархинагийг 350-500 гр усанд хийж 200 гр болтол буцалгаж зөөлөн гал дээр чанаж болгоно
Хэрэглэх арга
Болгосон сархинагийн шөлөө оройн хоолны оронд, унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтаж амрана. Долоо хоног ингэж хэрэглээд, дараагын долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ
Эмчилгээний гам
Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн
Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно.
Мөн энэ жорыг оройн хоолны оронд идэж, хоолны дэглэм давхар барьсан тохиолдолд илүүдэл жин маш сайн бууж, ходоод, гэдэсний ачааллыг бууруулж өгдөг. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримтлаарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.