Сода ашиглан шимэгч хорхойноос ангижрах үр дүнтэй арга

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Бие организмд шимэгч хорхой байгаа бол дараах зарим шинж тэмдгүүд илэрдэг.

-Хэт их хоолны дуршил нэмэгдэх

-Хоолны шингэц үе үе муудах

-Амнаас эвгүй үнэр гарах

-Ядарч сульдах

-Архаг ядаргаанд орох

-Хэл өнгөртөх

-Харшил

Хүний биеийн аль ч хэсэгт янз бүрийн шимэгчид амьдардаг. Ялангуяа гэдэс, элэг, түүнчлэн уушиг, зүрх, үе мөч, тархинд хүртэл шимэгчлэн амьдардаг. Эдгээр шимэгчид удаан хугацааны туршид биед шимэгчилдэг бөгөөд эдгээрээс ялгарах хаягдлуудаар бие хордсоноор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, таагүй үр дагаварууд үүсдэг.

Түүнээс гадна хүний биед байрлахдаа цусаар тэжээгдэж, ходоод болон гэдэсний хананд бэхлэгдэн шимэгчилдэг. Тэдний авгалдай нь цусаар дамжин, бүх биеэр тархдаг. Мөн чанаргүй хүнсний бүтээгдэхүүн болон угааж ариутгаагүй бохир гараар, гэрийн тэжээвэр амьтдаар эсвэл шавжаар дамжин хүний биед нэвтрэн ордог.

Тэгвэл халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Шимэгч хорхойгоор халдварлахгүй байхын тулд та дараах энгийн хэдэн зөвлөгөөг мөрдөхөд л хангалттай.

-Чанаргүй, гарал үүсэл нь тодорхойгүй мах болон загасыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд зайлшгүй ариутгаж цэвэрлэх

-Зөвхөн үйлвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх. Шинэ, түүхий сүү болон бусад бүтээгдэхүүнүүдийг тусгай боловсруулалтанд оруулаагүй, тохиромжтой нөхцөлд хадгалаагүй байдаг зэрэг нь халдвар авах гол шалтгаан болдог.

-Амьтны гаралтай аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ заавал дулааны боловсруулалтанд оруулах хэрэглэх

-Хоол хүнсэндээ заавал сармис хэрэглэж дадах

-Түүхий ус уулгүйгээр заавал буцалгаж хэрэглэх

-Жимс жимсгэнэ, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэж занших

-Гараа ойр ойрхон угаах. Ялангуяа юм идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсны дараа, нийтийн үйлчилгээний газарт үйлчлүүлсний дараа сайтар угааж цэвэрлэх

-Гэрийнхээ тэжээвэр амьтны эрүүл мэндийг байнга ажиглах. Хэрэв тэжээвэр амьтан чинь амьтны гаралтай хоол хүнсээр хооллодог бол, тэр дундаа дулаан боловсруулалтанд оруулаагүй хүнсээр хооллодог бол 4 сар тутам шимэгч хорхой байгааг эсэхийг шалгуулж, байвал устгуулах шаардлагатай. Түүхий хоолоор хооллодоггүй бол жилд 1-2 удаа шалгуулахад болно.

-Зориулалтын бус усанд, усан санд сэлэхгүй байх

-Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх

Шимэгч хорхойг зайлуулахын тулд содыг хэрэглэх нь

Шимэгч хорхойноос ангижрахын тулд соданы уусмалаар клизм тавих аргыг түгээмэл хэрэглэдэг. Үүнд шаардлагатай уусмалыг бэлтгэхдээ усыг нь халаах шаардлагатай. Усны хэм нь 38-42 хэмийн хооронд байна. 800 мл усанд 20-30 гр сода нэмнэ.

Содатай уусмалаар клизмээ тавихын өмнө клизм тавих замыг цэвэрлэх зорилгоор 2 литр буцалсан усаар клизм тавиад, түүнийхээ дараагаар содатай клизмээ тавина. Содатай клизмээ гаргасны дараа дахин 20-22 хэмтэй усаар клизм тавина. Содатай клизм тавих курс эмчилгээ нь 16-20 өдөр үргэлжилнэ. Нэг өдөр алгасаад клизмээ тавих ба 8-10 удаа клизм тавьж нэг курс болно. Шимэгчээр халдварласан халдварын зэргээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.

Соданы уусмалаар хийх энэ цэвэрлэгээ нь хамгийн шилдэг аргуудын нэгт тооцогддог төдийгүй хамгийн ач холбогдолтойд тооцогддог. Сода бол шимэгч хорхойн эсрэг хамгийн үр дүнтэй, хямд хэрэгсэл юм. Уг клизм тавих аргыг гэрийн нөхцөлд, өөрөө хийх бүрэн боломжтой юм. Ямар ч сөрөг нөлөө байхгүйгээс гадна аюулгүй арга юм. Дунд нь нэг өдрөөс илүүтэй завсарлаж болохгүй, учир нь цэвэрлэгээний үр дүн буурах талтай байдаг. Иймээс курс эмчилгээг зааврын дагуу, заасан хугацаанд хийх нь чухал.

Түүнчлэн содыг ашиглахын зэрэгцээ шимэгчээс ангижрах өөр ардын аргуудыг ашиглаж болно. Эдгээрээс дурдвал: сармис, сонгино, цангисын шүүс, коньяк зэрэг юм.

Эх сурвалж: www.vseoparazitah.ru

Орчуулсан: 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (94.254.161.190) 2017-12-04 21:43
      • 0
      • 0

      За ингэж олон удаа клизм тавиад бvдvvн болон нарийн гэдэсний енгергvй болох аюултай. Буцааж сэргээнэ гэдэг тийм ч амаргvй, бас хvн бvрийн бие тийм олон цэвэрлэгээг даах ч vгvй. Хамгийн гол нь ганцхан клизм тавиад паразитуудыг бvгдийг нь устгадаг гэж естой худлаа. Бид шимэгч гэхээр л ганцхан гэдсэнд байдаг мэтээр боддогоо болих хэрэгтэй. Шимэгч хорхй биеийн аль ч хэсэгт амьдарч чаддаг. Тархинд , зvрхний ховдолд, цесний хvvдий зэрэгт жинхэнэ vvрлэж колони vvсгэсэн байдаг. Тэр бvгдийг хэрхэн устгах талаар бичвэл сайн бна.

      Хариулах

    • Зочин

      (103.212.116.149) 2017-08-27 18:14
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • Marty

      (188.143.232.27) 2016-11-18 12:41
      • 0
      • 0

      You have the monopoly on useful inrnematioo-afrn't monopolies illegal? ;)

      Хариулах

    • Xs

      (182.160.34.55) 2016-05-19 13:36
      • 0
      • 0

      Klizmiin zoriulalttai hameran uut gaduur bdin bolov uu. Udriin hediid ni klizmee tavisan ni deer yum be dee

      Хариулах

    • Зочин

      (103.26.192.42) 2016-05-19 17:24
      • 0
      • 0

      Monos ntr emiin sanguudad 1 udaagiin zoriulaltiin hoshuu,us hiih uuttaigaa baigaa

      Хариулах

    • b

      (202.179.31.13) 2016-05-17 20:20
      • 0
      • 1

      ,

      Хариулах