Хятадууд Тажикистанд цөмөрсөн гэдэг үнэн үү?

Twitter Print
2016 оны 05-р сар 17-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Монголын хэвлэл мэдээллүүд цуурдаг юм байна. Цуурах цуурахдаа хөрш орнуудын “хөх инээд”-ийг хүргэхээр гэнэн хөөрхийлөлтэй цуурах аж. Юу боловоо, яагаад ингэчихэв гэвэл Оросын нэг сайтын мэдээллийг олоод харчихсан юм байж манайхан. Яагаад ч тэр мэдээлэл манайхны нүдний үзүүрт торсон юм бол мэдэхгүй. Гэхдээ далай тэнгис лугаа дэлхий дахиныг хэрэн сүлжсэн асар их мэдээллүүд дотроос манайхан л болсон хойно хамгийн сонирхол татсан сор мэдээллүүд нь түүж сурснаараа тэр мэт ганц нэг мэдээг ядах юмгүй олоо байлгүй. Гэвч… хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийн үнэн зөв эсэх, эх сурвалж, үндэслэлийг сайтар магадлан нягталж байж “цуурдаг” зарчмыг орхигдуулчихаж. Яахав, Монгол хүнд бол байдаг л асуудал, бусдын ямар ч бай хамаагүй мэдээлэл гарцаагүй үнэ зөв гэдэгт шууд итгэдэг зангаараа. 

Харин хамаг хэргийн эзэн нь Оросын “Главред” хэмээх нэгэн сайт (http://glavred.info/mir/kitay-vvel-armiyu-v-tadzhikistan-249729.html) байж таарсныг ухаж, уудлан байж олж мэдлээ. Анх энэ тухай мэдээлэл манай хэдэн сайт, сонин хэвлэл дээр гарсан даруй Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд багтаж байсан улс орнуудаас хамгийн түрүүнд мэдээлэл олж авдаг Оросын төв хэвлэлүүд юу ч дуугараагүй байтал хаанаас гарч ирсэн мэдээлэл вэ? хэмээн би вээр гайхаж билээ. Тэгээд ч мэдээллийн эх сурвалжийг хайхад ядах юмгүй л олдов. Google гэдэг сайхан эд байхад аль нэг зүйлийг эрж хайна гэдэг асуудал юу байхав, “өвсөн дотроос зүү ч олно”.

Гэтэл “хэргийн эзэд” болох Оросууд бас өөрсдөө будилчихсан юм шиг байгаа юм. “Главред” гээд байгаа тэр сайт дээр эр сурвалжаа News-Asia гээд заачихсан, бүр холбоосыг нь хүртэл тавиад өгчихсөн хэрнээ нөгөө мэдээлэл нь аль эрт 2013 оны тавдугаар сарын 7-нд гарсан байсныг анзаарсангүй. Тэгээд ч өөрсдөө аль эрт хуучирсан уг мэдээллийг 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр нийтэлжээ. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан мэдээлэл бол “манайхан” жаахан хожуу олж харсан бололтой өчигдрөөс дуу дуугаа авалцан дуугарч эхэлсэн. Өөрөөр бас хэлбэл, нийгмийг шуугиулсан аливаа мэдээллийг бие биеэсээ хуулан тараан түгээж байдгаараа “манайхан” дуу дуугаа авалцан шуугисан гэвэл таарна.

Ийм л нэг гоомой юм болчихлоо. Орчуулсан редактор нь яагаад оросын нөгөө сайт дээр дурдсан цаад холбоосоор нь орж үзэж, шалгаагүй юм бол доо. Үүнтэй холбогдуулан Шуурхай.мн сайтынхан бүр “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” хөдөлгөөний гишүүн Л.Баярсайханы байр суурийг сонирхоод амжиж. Аргагүй л шуурхай ажилласан байна. Энэ мэдээллийг нь мөн “Зууны мэдээ” сонин өнөөдрийнхөө дугаараар үтэр түргэн тараан түгээв. Тэрчлэн Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn гэх зэрэг хэдэн ч сайт мэдээлсэн юм бүү мэд, ямар ч байсан “Тажикистанд үүссэн нөхцөл байдал манайд давтагдах вий гэсэн болгоомжлол олон нийтэд төрүүлээд байна”.

Энэ асуудлаар бид мөн өмнө нь дуугарч байсаан, бүр тоймлон өгч байлаа, гэхдээ 2013,14 онд. Тиймээс ч хоёр жилийн өмнөх асуудал дахин сөхөгдөөд ирэхэд юу гээчийн асуудал болж байгааг магадлах сонирхол төрсөн юм. Яг үнэндээ хэргийн эзэн оросын нөгөө сайт зүгээр л сенсац хөөсөн шалдар булдар мэдээлийн хэрэгсэл болохоос зайлахгүй, эсвэл аль эртний мэдээлэл олж авсан аль нэг редакторынх нь буруу. Тиймээс оросууд ч гэж оросууд, бид ч гэж бид. Гэтэл үнэн зөв нь энэ http://www.news-asia.ru/view/politics/4649

Тажикистан Монголтой адил Хятадтай хил залгадаг хөрш улс. Мөн Монголтой адил ОХУ-тай найрсаг харилцдаг ч Хятадын бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтаас хараат болсон Тажикистаны хувьд эээлсэн өрөндөө анхлан 1000 км хавтгай дөрвөлжин газар нутаг өгөхөөр тогтсон ч Бээжин “бугуй атгасаар” 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутаг Тажикистанаас салгаад дөнгөчихсөн.

Уг газар нь Тажикистаны газар нутгийн 45 хувийг эзэлдэг Горный Бадахшан хэмээх зүүн өмнө зүгийн уулархаг, байгалийн баялагтай, хүн ам цөөн бүс нутаг. Элс, хангай хоёрын зөрүүг эс тооцвол манайхаар бол говь. Тажикистан Хятадад олон тэрбум долларын өртэй, хараат эдийн засагтайн дээр Горно-Бадахшаны хил орчмын алтаар баялаг газар нутгийг Хятадын иргэдэд алдаж, үүнээсээ болоод олон жил хилийн бүсийн асуудлаар маргалдаж ирсэн билээ. Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгож хилийн бүсийг багтаагаад газар нутгаа өгч таарсан юм. Ингэснээр Хятад улс хилээ Тажикистан руу 20 гаруй км-ийн өргөнөөр сунгаж, хил дээр шахуу оршдог Мургаб хэмээх алтны нөөцөөр баялаг хотыг авсан. Хятадуудын Тажикистанд “цөмөрсөн” асуудал бол ердөө энэ.

Харин Тажикистаны энэ хувь заяаг Монгол давтах боломжтойг олон асуудал харуулсаар ирсэнд бид үнэндээ сэтгэл зовинохгүй байхын аргагүй. Тажикистаны нөхцөл байдал манайхтай бараг адилхан байгаа нь нууц биш. "Чингис" бонд, "Самурай" бонд гэх нэрийн дор олон зуун сая доллар авч, дахиад олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгохоор Ч. Сайханбилэг хэрэндээ их чармайсан даа. Энэ их хэмжээний мөнгөөр баялаг бүтээж, эргүүлээд мөнгө босгож зээлээ төлж чадахгүй нь нэгэнт тодорхой тул уул уурхайн баялаг, тэр дундаа нүүрснээс гаргах эрчим хүчний асуудалд тун их найдлага тавьж байгаа билээ.

Манай нүүрсний гол худалдан авагч Хятад нүүрсний импортын хэмжээгээ бууруулж, Монголын нүүрсийг хог шороо болгож эхэлсэн. Монголын нүүрсний чанар муугийн дээр боловсруулж коксжуулахгүй түүхийгээр нь гаргадаг. Хятадын тал Монголын нүүрсний чанараа сайжруулахыг анхааруулж, дотоод дахь нүүрсний хэрэглээгээ бууруулж, нүүрсний орд газруудын ашиглалтаа дээшлүүлсэн учраас манайд гялайх юмгүй үлдэж хоцорч байгаа нь харамсалтай. Тиймээс төлж дийлэхгүй өрөнд унаж газар нутгаа алдах аюул нүүрлэхэд ойрхон байна.

Дэлхий дахины геополитикийн зарим нэг судлаачид Монгол Улс хэрвээ газар нутгаасаа алдахад хүрвэл Хятад, Япон мэтийн улсууд Монгол улсын өмнө зүг буюу говийг авах магадлалтай гэж үздэгийг хэлбэл муу амласан явдал болох биз. Гэвч судлаачдын тэмдэглэж буйгаар, Монголын өмнө зүгийн нутаг дэвсгэр байгалийн баялгаар арвин, хүн ам бага суурьшсан, засаг захиргааны төв Улаанбаатар болон бусад хотуудаас хол байдал нь гадныхны нүдийг унагадаг гэх. Тэгэхээр “алдах юмтай хүн арван тамтай” гэдгийн үлгэр л энэ байх даа. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.12.23) 2016-05-19 12:10
      • 0
      • 0

      en odoo yadag hujaa ve 20km eer hiilee sungalaa gedeg n hiiliin tsergee oruullaa gesen ugshuudee hilchid n 20kmuragshilj zevseg tehnikee zuuj hamgaaldag yum baigaa bizdee zugeerl iim asuudal genuu ingej bolno geh geed baigaa yumuu haashaa yum

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.1) 2016-05-19 12:10
      • 0
      • 0

      en odoo yadag hujaa ve 20km eer hiilee sungalaa gedeg n hiiliin tsergee oruullaa gesen ugshuudee hilchid n 20kmuragshilj zevseg tehnikee zuuj hamgaaldag yum baigaa bizdee zugeerl iim asuudal genuu ingej bolno geh geed baigaa yumuu haashaa yum

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2016-05-17 16:32
      • 0
      • 1

      Odoohondo manaih aigad baih yum bhguie ireeduide sergiileh heregtei

      Хариулах

    • Зочин

      (124.158.94.35) 2016-05-17 16:25
      • 0
      • 1

      Хэдий өнгөрсөн мэдээлэл ч гэсэн хэзээ нэгэн цагт өрөө нэхээд ингээд ороод ирэхийг хэн мэдэх билээ дээ.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.132) 2016-05-17 15:56
      • 0
      • 2

      Оросууд жижиг ард түмний тархи сэтгэлээр олон жил тоглож ирсэн түүхэн туршлагатай 2013 онд энэ мэдээ Монгол хэл дээр гарч байсан Googl- ээс хайвал гараад ирнэ

      Хариулах

    • Зочин

      (202.55.183.173) 2016-05-18 15:14
      • 0
      • 0

      Зр нь их гүрнүүд бүгд л жижиг буурай орныг өөрийн хараат байлгар сонирхолтой байдаг. Хаа холын АНУ-д хүртэл ийм ашиг сонирхол байхад Япон, Солонгос, Хятад, Орос г.м-ийн нэг бүс нутагт оршдог орнуудад ийм бодлого байлгүй яахав дээ. Харин ганцхан Орос хар хэрээ, бусад нь цагаан хун мэтээр битгий хүмүүсийн сэтгэхүйгээр тоглоод байгаарай.

      Хариулах