Оросын хөнгөн атлетикчид энэ зуны Олимпийн тоглолтод оролцох уу

Twitter Print
2016 оны 05-р сар 17-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

2016 оны зуны Олимп наймдугаар сарын 5-наас 21-ний хооронд Рио-де-Жанейро хотноо болно. Оросын хөнгөн атлетикчид энэ зуны Олимпийн тоглолтод оролцохгүй болж байгаа тухай The Times сонинд мэдээлжээ.

Оросын хөнгөн атлетикийн холбооны эрхийг сэргээх эсэх асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар зургадугаар сарын 17-нд шийдэх юм. Хэрэв эрхийг нь сэргээхгүй бол Оросын тамирчид энэ зуны Олимпийн тоглолтод оролцохгүй юм байна.

Дөрөвдүгээр сарын 14-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин шууд ярилцлагынхаа үеэр Оросын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Юрий Борзаковскийд Олимпын тоглолтод бэлтгэхийг зөвлөсөн юм. Төрийн тэргүүн нь ОХУ-ын Спортын яам тамирчдынхаа эрхийн төлөө тэмцлийг үргэлжлүүлнэ гэж хэлжээ.

Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо, IAAF 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Оросын Хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээшийн хэргийн улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.