Хөмсгөө хоёр өөр зурчихдаг бүсгүйчүүдэд төгс тохирох бүтээгдэхүүн

Twitter Print
2017 оны 05-р сар 22-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Нүүр будалтын хамгийн чухал хэсгийн нэг нь хөмсөг гэдэгтэй охид, бүсгүйчүүд маань санал нийлэх байх. Учир нь хөмсгөө буруу зурах юм бол нүүр будалт маань яг л ший жүжигт тоглох гэж байгаа юм шиг ч юм уу эсвэл бүр тэрнээс ч дор ууртай догшин харагдуулж ч болох талтай. 

Өнөөдөр та бүхэндээ Laneige Shaping Brow Kit хэмээх хөмсөгний тенийг танилцуулъя. 

Тусгайлан ази эмэгтэйчүүдийн дүр төрхөд тохирохоор энэхүү хөмсөгний тенийг бүтээжээ. Мэргэжлийн make up артист Park Tea Young уг тений дизайн болон өнгөний хослол дээр нь голлон ажилласан бөгөөд гурван өнгийн уусгалттай тень, хөмсөгний өнгийг уусгаж будах багс, хөмсөгний төгсгөл хэсгийг зурж болохоор ташуу багс, мөн хөмсөгний илүү хэсгийг засахад хэрэглэгдэх хөмсөг зулгаагч зэргийг нэг дор авч явахад амраар шийдэн хийжээ. 

Тэрээр анхлан нүүрээ будаж сурч байгаа охидуудад, ялангуяа хөмсөгөө хоёр өөр зурчихаад байдаг хүмүүсийн асуудлыг ч ийнхүү шийдэж чаджээ. Өөрийн царайнд тохирох хэлбэрийг сонгож будах боломжтой хэлбэр гаргагчийг оруулж өгсөн нь үнэхээр төгс болж өгчээ. 

Бусад хөмсөг будах бүтээгдэхүүнүүдийг бодвол хөмсөгний тень ашиглан хөмсөгөө будахын давуу тал нь будалтыг натурал буюу өөрийн мэт харагдуулахаас гадна олон давхарлаж уусгаж, тодосгож, буруу будвал арилган, дахин будахад хялбар байдаг аж. Хөмсөгний төгсгөл хэсгийг урт будвал классик хэв шинжтэй байдаг бол богинохон төгсгөлтэй хөмсөг эгдүүтэй харагдуулдаг гэнэ. 

Хөмсөгний үсний ургалтын шугамын дагуу будах нь натурал харагдуулдаг бол төгсгөл хэсгийн доогуур матт, цайвар өнгийн тень юм уу өө дарагч консилер ашиглаж зурж өгвөл илүү эмх цэгцтэй харагдуулдаг байна. Хөмсөгөө будахдаа нүүрнийхээ хэлбэрт тохируулан будах хэрэгтэй. 

Хэрвээ та дугуйдуу царайтай бол нилээн өндөр өргөсөн мэт, урт царайтай бол хойшоогоо нилээн илүү гаргаж, зуйван царайтай бол бага зэрэг өргөж будах нь зохимжтой ба хөмсөг нарийн байх тусмаа хөгшин, өргөн байх тусмаа залуу, шулуун байх тусмаа илүү энгийн дүр төрхийг бий болгодог ажээ. 

Хаяг: Amore Pacific Mongolia 

Улсын Их Дэлгүүрийн 1, Grand Plaza 1, Maxmall 1, E Mart дэлгүүрийн 2-р давхарт

Холбоо барих утас: 91913638

Албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/AMORE-Pacific-Mongolia-933019530094374/ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • suwdaa

      (202.70.46.231) 2017-10-31 08:19
      • 0
      • 0

      Hed vne hed we bi homsogniihee helberiig sn oldoggvi bas hoer homsogoo oor budchihdag ene bvtegdehvvn bga yu

      Хариулах