“Эх орон” намын даргаар Б.Цэрэнбалжирыг бүртгэлээ

Twitter Print
2016 оны 05-р сар 16-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

Улс төрийн намууд намын дүрмээ өөрчлөх болон даргаа солих тохиолдолд Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг. “Эх орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Эх орон” намын даргаар Батаагийн Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.