Хүний биеийн 3D загвар хэвлэх үйлчилгээ

Twitter Print
2013 оны 10-р сар 18-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Та өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ жижигрүүлсэн загвартай болохыг хүсч байна уу. Тэгвэл Японы Omote 3D компани яг энэ боломжийг бүрдүүлсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийг сканнердаж, 3D загварыг комьютерт оруулахад 15 минут л шаардагдана. Дараа нь компани таньтай усны дусал мэт адил, жижигрүүлсэн загварыг 3 хувилбараас сонгон хэвлэж өгөх болно.

Харин хөдөлгөөнтэй биетийг сканнердах үед загвар гажиж, хэлбэр дүрсээ алддаг учир 6-аас доош насны хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтдын хувьд энэ үйлчилгээ одоохондоо боломжгүй юм. Гурван хэмжээст хэвлэлийн технологийн өртөг өндөр хэвээр байгаа учир үйлчилгээний үнэ хөлс тийм ч хямд биш боловч бүтээгдэхүүний чанарын хувьд сэтгэл хангалуун байж болно. 10см, 20г-ийн жижиг загвар 264$, 15см, 50г-ийн дундаж загвар 403$, 20см, 200г-ийн том загвар 528$-оор тус тус үнэлэгдэж байна. Гэхдээ хосууд болон гэр бүлийн хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ.

Мөн загварыг хэвлэхийн өмнө хувцас, үсний өнгө зэргийг өөрчлөх боломжтой. Omote 3D компани уг үйлчилгээг энэ оны 11 сарын 24-өөс ирэх оны 1 сарын 13-ны хооронд, EYE OF GYRE үзэсгэлэнгийн танхимд үзүүлж байна. Үйлчилгээг авахын тулд компанийн веб хуудсанд урьдчилан захиалга өгөх шаардлагатай бол бүтээгдэхүүнийг 1 сарын дараа хүлээн авах боломжтой юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.