
Эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд 40 орчим жил ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг бөгөөд 13-н наснаас цэвэрших хүртлээ 2000-3000 өдөр, шөнө эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэдэг байна.
Хүний сарын тэмдэг ирэхэд гардаг цус нь амьд байдаг учраас шим тэжээлтэй бөгөөд үтрээ болон саванд байгаа бактеруудын үржих таатай орчин нөхцөл нь болж өгдөг. Сарын тэмдэг ирээд 15-18 минут болоход үтрээнд байгаа үрэвсэл тэжээгдэн үржиж эхэлдэг. Сарын тэмдгийн үед маш богино хугацаанд бактерууд нь олон тоогоор үржиж нэмэгддэг байна. Иймд сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүнд олон төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг 2 цаг болоод сольж байх ёстой бөгөөд солихгүй удсанаас болж бактерууд үржих, хүний биед нян тээгч орчин бий болдог.
Олон улсын эрүүл мэндийн судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 80% орчим нь эмэгтэйчүүдийн ямар нэгэн өрөвсөлт өвчтэй байна гэсний 63% нь чанарын шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэснээс болсон байна гэж үзжээ. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд бүтээгдэхүүний шингээгч бүрхүүл цаас нь дотроо бактертай, вирустай, тугалгатай байгаа нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж үүнийг олон жил хэрэглэснээс, янз бүрийн өрөвсөлт өвчин үүсэх, харшил авах зэрэг сөрөг нөлөө үзүүлж наалт цавуу нь үйлдвэрт хэрэглэгддэг учраас хүний биед хортой нөлөө үзүүлдэг байна.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн 73% нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох илрэл гардаг гэжээ. Энэ нь хэрэглэж байгаа дамск нь агаар нэвтрүүлдэггүй бөгөөд чийг татаж байгаагаас болж харшил өгч байна гэсэн үг. Дамск ихэндээ дараахь хэдэн давхрагаас бүрдэнэ.
1. Өнгөн
2. Шингээгч
3. Гадна давхрага.
Эдгээр давхрага нь тэнцвэртэй байвал хамгийн сайн.
- Өнгөн давхрага нь хөвөн цаас байвал хамгийн сайн, цусыг амархан шингээдэг бөгөөд чийг татахгүй.
- Шингээгч нь агаар нэвтэрдэг тусгай зориулалтын ус шингээгч материал байх шаардлагатай.
- Гадна давхрага нь заавал агаар нэвтэрдэг материалаар хийсэн байх хэрэгтэй. Эмэгтэй хүний сарын тэмдэг ирж байх үед нь биеийн дархлаа сулрах, хямрах, амархан өвчин тусах зэрэг өөрчлөлт өгдөг.
Иймээс сарын тэмдэг ирэх үедээ ямар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэж, өөрийн эрүүл мэнддээ яаж санаа тавих нь хамгийн чухал.
Эх сурвалж: Хөөрхөнтдөг өдрүүд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(112.72.13.47) 2014-01-30 14:32Bayar hurgeye! Lhagvasuren sain jujigchin shuu. Harahaar l nogoo Batzayagiin nud ruu hatgaad ogooch hatgaad ogcooch geseer baigaad nid ruugee hatguuldag heseg sanagdaad baidag yum. tegeed bas Horvoog hoyor nudeer harah albagui gej duuldag bil uu yadag bilee. Er ni sain jujigchin dee. Amjilt husiye!
Хариулах
T.Batartsogt
(202.179.20.170) 2014-01-30 12:12Bayr hurgie awah yumaa awlaa amdrald tani az jargal sainsaihan buhniig husie
Хариулах