Говийн цагаан шувуу хэмээх битүү хоол

Twitter Print
2017 оны 01-р сар 25-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Говь нутгийн ард түмний хүндэт зочноо дайлдаг ГОВИЙН ЦАГААН ШУВУУ хэмээх битүү хоол. Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0.5мм зузаантай үлдээж годонтой нь туламлан өвчинө.

Гол махыг жижиглэн татаж, хөмүүл давсаар амтлан бэлтгээд өвчсөн сүүлэндээ хийж онгорхой хэсгийг битүүлэн оёно. Дараа нь гадна арьсыг хуйхалж хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2.5литр ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж, давс цацаад 40-50 мин буцалгана.

Ихэвчлэн 2-3 хүний хоол болох ба ногооны хачир зэргийг бэлтгэн хамт хэрэглэж болох ажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.