Шорлогны мах амталж дарах 10 арга

Twitter Print
2019 оны 07-р сар 08-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Урин дулаан цаг ирж амарч тухлахад амттай хоол, тэр дундаа сайхан байгаль эсвэл зусландаа гарч ил гал дээр шарсан мах, шорлог зооглох шиг таашаал гэж үгүй. Харин шорлогоо сайхан хийнэ гэдэг бас ч гэж урлаг аж. 

Шорлогний махыг зүгээр ч нэг ил гал дээр шардаггүй бөгөөд маш олон аргаар дарж, шарах аргууд байдаг. Хамгийн түгээмэл арга нь бүх л төрлийн маханд тохиромжтой. Махаа ижил хэмжээтэйгээр хэрчээд, давс, перцээр амтлаад цагариг хэлбэртэй хэрчсэн сонгино нэмнэ. Усанд бага зэрэг уксус, элсэн чихэр найруулаад махаа базаж хонуулаарай.

Харин та өөр төрлийн амт мэдрэхийг хүсч байгаа бол доорх даршлах аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

1. Дарсанд дарах

Дарсаар амталж даршлах арга нь гахайн маханд илүү тохиромжтой байдаг. Учир нь үхрийн мах ийм даршинд хангалттай зөөлөрдөггүй. Махаа хэрчиж, нунтаг кориандр, перец, давс цацаж, сайтар холино. Үүний дараа бага зэрэг дарс хийгээд хонуулах хэрэгтэй.

2. Кавказ маягаар дарах

Хэрэв таны шорлог хийхээр сонгож авсан мах шинэ, сайхан бол болох нь тэр. Кавказад, жишээ нь шинэхэн гахайн махыг "хийжүүлсэн эрдэст ус"-нд 2-3 цагийн турш сойдог. Дараа нь давс, перецээр амтлаад шарах хэрэгтэй.

3. Кивинд дарах

Киви махыг маш сайн зөөлрүүлдэг. Тиймээс хонь, үхрийн маханд илүү тохиромжтой. Сонгиноо сайтар жижиглэж, харин кивигээ жижгэвтэр шоо дөрвөлжин маягаар хэрчинэ. Махаа шарахад тохируулж томоохон хэрчим болгоод амтлагч, сонгино, кивигээ хольж, бага зэрэг давс цацаад эрдэст ус нэмээрэй. Ингэж дарсан мах хурдан амт орж, зөөлөрдөг.

4. Ткемали

Сонгиныг цагариг хэлбэртэй, махаа томхон, улаан лоолийг өргөн цагариг хэлбэртэй хэрчинэ. Нимбэгийн шүүс шахаж бэлд. Нохойн хошуу болон перецийг холиод махаа давсалж, бэлдсэн амтлагчууд, ткемали, нимбэгийн шүүсээ холино. Ингээд махаа дээр дээрээс нь давхарлангаа сонгино, улаан лооль, ногоогоо завсар нь хийж өгөөд 3 цаг хэртээ битүү таглаж байлгаарай.

5. Цагаан гаа, буурцагны сүмсэнд дарах

Энэ даршлах арга үхрийн маханд илүү тохирно. Цагаан гаагаа үрж, махаа томхон хэрчинэ. Махаа цагаан гаа, улаан перецээр амтлаад буурцагны цуу нэмж хутгаад 2- 3 цаг байлгаарай.

6. Гичэнд дарах

Гахайн мах болон гич-майонезны сүмс хоорондоо маш гоё зохицдог. Махаа хэрчээд давс, перец, зөрөг цэцэг /хмели/, майонез, гичээр амтална. Дараа нь мах, сонгино гэх дарааллаар тавиад дээр нь нимбэгийн шүүс асгаж, дулаахан газар хэсэг байлгасны дараа хөргөгчинд 5-7 цаг байлгана.

7. Улаан лоолийн шүүсэнд дарах

Махаа хэрчээд давс, перецээр амтална. Бага зэрэг ургамлын тос, дарс, “Worcestershire” сүмс нэмнэ. Дараа нь улаан лоолийн шүүсээ хийгээд 3-4 цаг дарна.

8. Цайнд дарах

Хэрчсэн махаа давс, амтлагчаар амтлаад хөргөсөн цай ахиухан хийж өгнө. Махаа далд ортол 8-12 цаг орчим хөргөгчинд байлгаарай.

9. Анар, цагаан гаанд дарах

Махаа томхон хэрчинэ. Цагаан гаагаа давстай цуг сайтар хольж байгаад махан дээрээ цацаж өгөөрэй. Улаан лоолио хэрчиж махан дээгүүрээ хучаад, дээрээс нь анарыг шүүс хийнэ. Дарах хугацаа 3-4 цаг.

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.