Хорин хэдэн настнуудад өгөх тэрбумтан Mark Cuban-ийн 5 зөвлөгөө

Twitter Print
2017 оны 04-р сар 20-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

1. Бага мөнгөөр амьдарч сур

Хорин хэдэн насандаа чиний хаана амьдрах, яаж амьдрах, ямар машин унах, ямар хувцас өмсөх чинь хамаагүй. Харин санхүүгийн хувьд бие даасан байдал бий болгохыг л чухалчил. Хорин хэдэн насандаа багтаад сургалтын төлбөрийн зээл, зээлийн картны зээлээ төлөөд ав. Хэрэггүй, тэвчиж болох тансаглалаасаа аль болох татгалзаж, санхүүгийн хуримтлал үүсгэхээ л бод. Үүнийг хийж чадсандаа хожим чи өөртөө талархах болно. Санхүүгийн хувьд бүрэн бие дааж амжаагүйгээр тансаглалд мөнгө зарцуулснаар, үүнийхээ төлбөрийг төлөх гэж чи стресстэх болно. Хэдий чинээ мөнгөнд санаа зовж стресстэнэ, төдий чинээ өөрийнхөө зорилгодоо төвлөрч чадахгүй. Хэдий бага мөнгөөр амьдарна, төдий чинээ боломж чамд олдоно.

2. Боломжийг шүүрч ав

Дөнгөж коллеж төгссөний дараа чи мөрөөдлийн ажилдаа шууд орно хэмээн бүү хүлээ. Нээлттэй бай. Мөрөөдлийн ажилдаа ороход чамд хугацаа хэрэгтэй бол, тэр хугацаанд шаардлагатай бол олдсон ажлыг нь ч хамаагүй хий. Мөрөөдлийн ажилдаа ортлоо хэдэн сар дэлгүүрийн кассанд зогсож, ресторанд зөөгч хийж сарын хэрэглээний мөнгөө олох нь тийм ч муу зүйл биш. Анхны ажилдаа орсон ч, ажил чинь чамд таалагдахгүй байвал, ажлаа солих нь тийм ч муу зүйл биш. Мөрөөдлийн ажлаа олох нь болзоотой төстэй. Ирээдүйн ханиа олтлоо хүмүүс хэдэн бүсгүйтэй болздог вэ?

3. Дуртай ажлаа ол

Чи карьерээ өсгөж чадах ажил олсон эсэхээ шалгахад их амархан. Хэдэн долларын цалин авдаг чинь л чамд чухал бол, чи тэр ажилдаа тийм ч дуртай биш байна. Ирээдүйн карьерийнхээ төлөө хүсэл сонирхлоо, өндөр цалингийн өмнө нь тавь. Ажилдаа үлдэхийн тулд оюутан шиг амьдарсан ч хамаагүй үргэлжлүүлмээр байгаа бол чи дуртай ажлаа олсон байна.

4. Өөрийгөө бүрэн дайчил

Дуртай ажлаа олсны дараа чамд хийх нэг л зүйл үлдсэн. Тэр нь өөрийгөө бүрэн дайчилж, хамгийн шилдэг нь болох.
Хамгийн шилдэг нь болохыг хүсэж байвал өөрийгөө байнга хөгжүүлж, бүх нөөц бололцоо, чадвараа ажилдаа зориул. Чи өөрийгөө шилдэг болсныг мэдрэхээс илүү, компани дотроо ч, компаниас гадуур ч чиний үзүүлдэг үйлчилгээний эрэлт нэмэгдсэнээр нь илэрнэ. Өөрийгөө шилдэг нь гэж хүмүүст итгүүлэхийн оронд, хийсэн зүйлээ л чанартай хий.

5. Өглөө нүдээ нээмэгцээ л өөдрөг бай

Чи бүтэлгүйтэх болно. Бид үргэлж л бүтэлгүйтдэг. Би маш олон удаа бүтэлгүйтдэг ч, үргэлжлүүлээд л зүтгэдэг.
Гэхдээ чи алдсан жижиг алдаануудаа мартаж, хамгийн гол тэдгээр алдаануудаасаа туршлага хуримтлуулах ёстой. Өөрийнхөө зорилго, мөрөөдөлдөө хүрэх чамд чинь тааралдсан бүх л зүйлээсээ урам зориг ав. Өөдрөг бай. Мөрөөдөлдөө хүрсний дараа чамд харин бүтэлгүйтэл болгон чинь дурсамж болж үлдэнэ.

Эх сурвалж: http://startup.mn/?p=1914&

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.