УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хооллосон тогоо руугаа нулимав

Twitter Print
2016 оны 05-р сар 14-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

“ТВ-5” телевизийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэвлэл мэдээллийн салбарын буянаар улс төрийн эрх мэдэлд хүрчихээд үзэг нэгт сэтгүүлч нөхдөө хавчин гадуурхаж, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг увайгүй үйлдэл гаргах боллоо.

Тэрээр өөрийн гар, хөл бологч “ТВ-5” телевизийн сэтгүүлч Э.Дагиймаатай хамтарч УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт зөвхөн “ТВ-5” болон бусад эрх мэдэлтнүүдийн далдаас удирддаг 15 телевизээр л сурталчилгаа явуулах боломжтой гэж хуулийг гуйвуулах болжээ. Энэ нь зөвхөн хар амиа бодож, өнөөх ярих дуртай хэвлэлийн эрх чөлөөгөө эрхэм гишүүн уландаа гишгэж байгаа үйлдэл юм.

Угтаа нь бол Сонгуулийн тухай хуулийн 82.1-т өргөн нэвтрүүлгийн гэж радиог тодотгосон байхад телевизүүдийг дотор нь өргөн нэвтрүүлгийн, сувгийн гэж ангилан, өөртөө давуу байдал олгохоор Сонгуулийн Ерөнхий хороо болон Харилцаа Холбооны Зохицуулах хорооны үүдээр эргэлдэх болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Иймд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, сэтгүүлч Э.Дагиймаа нар сонгогчийн сонгох болон сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа энэ бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр "эрхэм гишүүн" нэр зүүсэн Д.Сарангэрэл хооллосон тогоо руугаа ийн нулимах болжээ. 

Эх сурвалж: www.olloo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tyanne

      (188.143.232.32) 2016-12-21 10:42
      • 0
      • 0

      “Sie klagt jedoch trotz Morphin weiterhin über Schmerzen.”Nicht verwunderlich bei nur 1mg Morphin. Meiner Meinung nach etwas unSetdosierr.ACt-Therapie aber grundsätzlich in Ordnung. Nach V4R kann man die Nitro-Gabe erwägen, jedoch bei dem bestehenden Druck eher vorsichtig.VN:F [1.9.20_1166](from 3 votes)

      Хариулах

    • Zochin zochin

      (202.179.31.20) 2016-07-09 09:42
      • 0
      • 0

      Tun hetsuuhen l huuhen gesen. Nuhur solino. Nevtruulegch l hemjeenii hun shuu dee

      Хариулах

    • 11112222

      (202.55.191.130) 2016-05-16 16:59
      • 0
      • 1

      НИЛЭЭН СҮҮЛ ХҮҮХЭНДЭЭ... ЭНЭ САРАНГЭРЭЛ. ТЭГЖ БАЙЖ Л МАН-Д ЭЛСЭЖ, ЖАГСААЛТААР ОРЖ ИРСЭН

      Хариулах