З.Энхболд: Бид мод тарьж, нас нэмэх буян үйлдэж байна

Twitter Print
2016 оны 05-р сар 14-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр” арга хэмжээг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 дугаар зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мод бут, сөөг, цэцэг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалсан билээ. Үүнээс хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна.

Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байна.

Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө жил бүр улам олон мод тарихыг уриалж байна.

“Нэг мод таривал мянган маани уншсантай адил” гэж хэлдэг. Өнөөдөр бид мод тарьж, нас нэмэх буян үйлдэж байна. Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн хэллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.37) 2016-05-16 19:06
      • 0
      • 0

      ийм хүмүүс насаар яах ч юм билээ түмэн олныг өлсгөж алж байж

      Хариулах