“Энергийн төв”-ийг зорихоосоо өмнө мэдэх ёстой 10 зүйл

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу “Энергийн төв”-ийг зорих, гадаад, дотоодын жуулчдын хөл жилийн аль ч улиралд тасрахаа больжээ.

Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн ч олон бий. Ингээд Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна.

1. Улаанбаатараас 521 км зайнд оршдог.

2. Галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 10:15 минутад хөдөлдөг.

3. Галт тэрэгний билетийн үнэ: Ангилалаасаа хамааран 28,700, 19,000, 9,100 төгрөг. Сайншандын вокзалаас "Хамарын хийд"-рүү микроавтобус 10 мянга, хувийн жижиг тэрэг 15 мянгаар хүргэж өгдөг.

4. Шамбалын оронд нар мандахтай зэрэгцэн очвол сайн гэлцдэг.

5. Сакура цэцэг нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэд дэлгэрдэг.

6. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа япон шавьтай байсан бөгөөд 19 дүгээр зуунд тэр шавь нь Хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт 108 агуйн хажуу жалганд уг сакураг нутгаасаа авчирч суулган хутагт багшдаа бэлэглэсэн гэдэг. Япон шавь нь буцахдаа өөрийн сэлмийг дурсгал болгон үлдээсэн нь одоо Данзанравжаагийн Музейд хадгалагдаж байна. Энэ музей Сайншанд хотод байрладаг билээ.

7. Салхи, шуурга ихтэй учир ил задгай, бие гарсан хувцас тийм ч тохиромжтой бус.

8. Сайншанд хотод зочид буудлын нэг өрөөнд хоноход дунджаар 60 мянга төгрөг төлдөг. Хамарын хийдийн ойролцоох гэр буудлын үнэ хоногт 50-70 мянган төгрөг.

9. Дараах маршрутаар зан үйл хийнэ: Мөөм овоо - Шамбалын орон руу явах зам - Энхтайвны хонх - Хилэнцийг арилгах Алтан хаалга - Бирдийн ходоод - Сэржим өргөх талбай - Суварга - Алтангавал овоо - Бясалгалын агуй - Эхийн умай - Ноён хутагтын сэнтий - Хүслийн уул.

10. Авч явбал зохих зүйлс: Сэржим өргөх архи, сүү, шар будаа, тавгийн идээ, арц, хүж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (84.196.226.207) 2017-04-19 14:16
      • 0
      • 0

      цагаан идээ,будаа байхад л болно Өөр элдэв зүйл хэрэггүй

      Хариулах

    • Зочин

      (124.158.110.60) 2017-04-12 18:55
      • 0
      • 0

      харин тийм шүү жорлонгийн асуудал их муухай, аймаар, ядахдаа салхиныхаа дээд талд жорлонгоо барьчихсан /бурхан хийдийнхээ дэргэд

      Хариулах

    • bataa

      (150.129.142.217) 2016-05-14 07:14
      • 0
      • 0

      oo. n asuudal uneheer hundreltei. arai denduu. ene nutgiinhand oo. gesen oilgolt ogt bdaggui met. nutgiin zasag zahirgaa arai l bna. bushuu oo.n asuudliig shiidehgui bol ene saihan gazar otgon shingeneer duurch buyn bish buzar boloh bh daa. haritsangui hottoi oir nutag baij odii boltol haranhui buduuleg, niigemshmeer ym daa .uneheer zevuu durgui 2 zereg hursen .

      Хариулах

    • Zochin

      (139.5.216.247) 2016-05-13 16:07
      • 0
      • 0

      Hiidiin oiroltsooh ger buudluud ni uneheer bohir zawaan yum bnalee shuu,00n asuudal bol buur yrihch yum bish sejgeer uvduj sujgeer edgerdeg gedegdee mongolchuud tegtel tiim shan gazar mungu oloh gj bgaa humuus arai l denduu humuusees mungiig n awch bj tm bna gedeg arai l denduu buyan hj energy awah gj ochson bish bohir zawaanaas bolj buun buhimdal bolson

      Хариулах

    • Шашин

      (202.131.235.198) 2016-05-13 14:57
      • 0
      • 1

      Нутгийн хүмүүс нь сүү өргөддөггүй л гэдэг юм билээ

      Хариулах