iPhone хооронд Bluetooth ашиглаж зураг дамжуулах зөвлөгөө

2016 оны 05-р сар 13-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

iPhone хоорондоо түүнчлэн iPhone, iPad, iPod, Mac гэх мэт Apple төхөөрөмж хоорондоо Bluetooth ашиглаж зураг бичлэг гэх мэт контентуудыг дамжуулж болдог. Энэхүү үйлчилгээг AirDrop гэж нэрлэдэг юм. Зөвхөн Bluetooth сүлжээг ашиглаж ямар ч интернэтгүй нөхцөлд хүртэл зураг дүрс бичлэг дамжуулах боломжтой мөн дээрээс нь вебсайт линк байршил гэх мэт маш олон файлууд дамжуулах чадвартай.

AirDrop ямар ямар төхөөрөмж дээр ашиглаж болдог вэ ?

  • iPhone 5 болон түүнээс дээш бүх загвар
  • iPad Pro
  • iPad (4-р загвар) эсвэл илүү сүүлийн үеийн
  • iPad mini эсвэл түүнээс дээш
  • iPod touch (5-р загвар) эсвэл илүү сүүлийн үеийн

Хэрхэн AirDrop тохируулах вэ? 

Алхам 1 : Өөрийнхөө iPhone эсвэл iPad дээр дэлгэц доороос Control Center чирж гаргаж ирээрэй. 

Алхам 2 : Wifi хажууд байрлах Bluetooth тэмдэглэгээн дээр дарах хэрэгтэй. (Жич заавал Wifi Сүлжээ асаалттай байх шаардлага байхгүй)

Алхам 3 : Airdrop дээр дарж орно уу.

Алхам 4 : 3 төрлийн сонголт байх бөгөөд Off буюу унтраах Contacts Only зөвхөн өөрийн мэддэг эсвэл танилын хүрээнд ашиглах Everyone буюу хэн бүхэнтэй зөвшөөрсөн нөхцөлд зураг дүрс бичлэг дамжуулах гэж байгаа та өөрийнхөө хэрэглээнд тохируулж доорх 2 сонголтоос нь сонгоорой.

Алхам 5 : Хэрэв та Contacts Only - г сонгосон бол iCloud дээр заавал нэвтэрч орсон байх ёстой

Хэрхэн AirDrop ашиглаж iPhone эсвэл iPad хооронд контент дамжуулах вэ ?

Та AirDrop тохиргоог зөв хийж гүйцэтгэсэн бол өөрийнхөө iPhone эсвэл iPad дээр Photos апп дээр дарж ороорой.

Алхам 1 : AirDrop-оор явуулах гэж байгаа зураг эсвэл бичлэгээ сонгож аваад Select дээр дараад явуулах зураг бичлэгүүдээ сонгож болно хэдийг ч явуулж болно. Хэр их зураг бичлэг байгаагаас явуулах хурд харьцангуй адилгүй байдаг шүү!  

Алхам 2 : Сонгож авсан бол зүүн доод буланд байрлах Share хийх товч дээр дараарай. Тэгээд Airdrop дээр хүлээн авах гэж байгаа хэрэглэгч эсвэл төхөөрөмжийн нэрэн дээр дараад явуулах болно. 

Хүлээн авч байгаа хүн ямар тохиргоо хийх вэ?

Хүлээн авч байгаа хүн Bluetooth-ээ заавал асаасан байх хэрэгтэй бөгөөд мөн адил AirDrop тохиргоо хийсэн байх хэрэгтэй. Дэлгэцэн дээр илгээж байгаа төхөөрөмжөөс ирсэн контентыг зөвшөөрөх үү, цуцлах уу гэж харагдана. Хэрэв зөвшөөрөх бол Accept дээр дарах эсвэл цуцлах бол Decline дээр дарна. Контентуудыг хүлээн авснаар өөрөө автоматаар зөөвөрлөж эхэлнэ. Зураг дүрс бичлэг зөөгдөж байх зуур хоёр төхөөрөмж хоёулаа Bluetooth-ээ унтрааж болохгүй хэрэв унтраавал дутуу хуулагдах эрсдэлтэй!

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.