МАН-ынхан шийдвэрээ эргэн харахыг шаардлаа

Twitter Print
2016 оны 05-р сар 12-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

СЕХ-ноос ирүүлсэн сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч хуулийн хугацаатай тул боломжгүй гэж үзсэн юм.

Гэвч МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарч, Байнгын хорооны хуралдаан МАН-ын гишүүдгүйгээр үргэлжлэн, дээрх тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн юм.

Үүний дараа УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд УИХ-ын тойрог, мандатыг хуваарилах асуудлыг дэмжсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга М.Энхболд: “АН-ынхан зарчимгүй будлиантай үйл ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг сайтар харгалзан үзэх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл аймаг, орон нутгийн тойргийг өөрчилж, зарчим алдагдуулах, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгож, бусад сумдыг хомроголон нэг тойрог болгох шийдвэрийг гаргалаа.

Үүнийг МАН-ынхан эсэргүүцсэн ч цөөнх учраас гаргасан алдаа дутагдлыг засч залруулж чадсангүй. Иймээс би байнгын хорооны хурлыг орхин гарсан. Тэгээд ч зогсохгүй гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна” гэлээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.