Мартамхайг эмчлэх Аюурведын анагаах ухааны жороос

Twitter Print
2017 оны 03-р сар 16-нд 19:43 цагт
Мэдээний зураг,

Аюурведа нь эртний шинжлэх ухаан бөгөөд 5000 жилийн түүхтэй гэж хэлж болно. Аюурведын анагаах ухаан нь урт удаан наслах, амьдралын эрүүл хэв маягийн талаар судалдаг шинжлэх ухаан юм. Тэгвэл уг анагаах ухаанаас гаргасан ой тогтоолтыг сайжруулах, үр дүнтэй зөвлөгөөг хүргэж байна.

Амьдралын эрүүл хэв маяг, хоол тэжээлийн тэнцвэртэй байдал, хортой зуршлаас татгалзах явдал, биеийн хүчний идэвхтэй үйл ажиллагаа зэрэг нь бүгд Аюурведын анагаах ухаанд хамаардаг аж. Түүнчлэн хэрэглэж буй хоолны цэсэндээ лууван, хүрэн манжин, бууцай, чихэрлэг төмс, усан үзэм, бүйлс самар, шар тос, сүүг заавал оролцуулах шаардлагатай гэж зөвлөдөг. Түүнээс гадна луувангийн болон хүрэн манжингийн шүүс бэлтгэн уух нь эрүүл мэндэд тун ач холбогдолтой гэнэ.

Тархины судасны хатуурлаас урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол хушга хэрэглэх явдал юм. Дорнын эмч нарын үзэж байгаагаар ой санамж нь муудаад, мартамхай болоод байгаа хүн өдөр бүр 20 ширхэгээс багагүй хушганы самрыг идэх ёстой аж.

Тархины үйл ажиллагаанд мөн яншуй сайнаар нөлөөлдөг. Энэ ургамалд агуулагдаж байгаа бүрдүүлэгчид биеэс давсыг хөөн зайлуулах чадвартай байдаг. Ой тогтоолт, ой санамжинд нь асуудал үүссэн бол калиар баялаг хүнс болох жигнэсэн төмс, хатаасан жимс, шинэхэн чангаанз, хаш буюу чэс, наранцэцэгийн үрийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Мөн 1 амны халбага зуун настын шүүсийг чимх хар перецтэй хольж, дээрээс нь 1/8 гичний нунтаг нэмээд хэрэглэвэл ой санамжинд сайн байдаг. Үүнийгээ өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

Ой санамжийг сайжруулах Аюурведын анагаах ухааны зарим жороос

-Хар гоньдтой тос нь ой тогтоолтыг сайжруулдаг. Гааны ханд бэлтгэн түүн дээрээ 7 дусал хар гоньдтой тос хийж, зөгийн балаар амтална. Ингээд бүлээнээр нь өдөрт 1 удаа өлөн үедээ ууж хэрэглэнэ.

-Өөр нэг арга бол өдөрт 1 удаа 3 гр хар гоньдны үрийг нунтаглан 1 цайны халбага зөгийн балтай хольж бүлээн усаар даруулан ууна.

-Ой санамжаа алдах буюу амнезигийн үед зөгийн балтай кумины холимогийг хэрэглэдэг. 1 цайны халбага нунтаг кумины үрийг 1 амны халбага зөгийн балтай хольж бэлтгээд өдөр болгон хэрэглэнэ.

-Бас нэг арга бол чимх нунтаг хар перецтэй зөгийн бал хольж өдөрт 2 удаа хэрэглэж болдог.

Эх сурвалж: www.misstits.ru

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (73.134.120.76) 2017-03-19 09:32
      • 0
      • 0

      cumin n gonid shuudee ynshuig cilentra gdg parsley bas uur uner amt bagata urgamal

      Хариулах

    • Oogii

      (176.11.98.155) 2017-03-17 12:59
      • 0
      • 0

      Gonidiig englisheer yu gdg yum bol

      Хариулах

    • Hariult

      (109.232.31.48) 2017-08-01 22:34
      • 0
      • 0

      Oregano

      Хариулах

    • Зочин

      (95.244.164.83) 2017-03-17 02:25
      • 0
      • 1

      хүмүүсээ 20 ш хушга идэх бол элэг будаа, өдрийн норм 28гр бх ёстой нэг самарны чөмөг нь 5-14гр бдаг, иймд 2ш байхад хангалттай. Хүнийг алахгүй шүү Золзая!!!!

      Хариулах

    • Зочин

      (223.39.188.98) 2017-03-16 19:16
      • 0
      • 0

      Яншуйг олон улсын хэллэгээр эсвэл оросоор юу гэж нэрлэдэг вэ

      Хариулах

    • Tunga

      (49.191.18.52) 2017-03-17 05:05
      • 0
      • 0

      Parsley gedeg English eer

      Хариулах

    • Зочин

      (183.81.171.134) 2017-01-12 11:03
      • 0
      • 0

      bayarlalaa bolj bna

      Хариулах

    • Эгч

      (202.179.11.10) 2016-09-25 11:49
      • 0
      • 0

      Энэ Д.Золзаяа гэдэг охин уг нь хүнд хэрэгтэй зөвлөгөө их нийтлэх юм. Даанч copy хийгээд word дээр хуулж авч болохгүй байх юм. Уг нь хүнд өгөөжөө өгье гэж байгаа бол зөвхөн татаж авах биш хуулаад авчихаж болмоор юм хийчихвэл хийсэн ажил чинь төгс гүйцэд болмоор санагдахын. Эсвэл хөгшин маниус энэ компьютер гэдгийг ашиглаж чадахгүй хөөрхний охиныг зэмлэж байгаа юм боловуу даа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.23.161) 2016-09-25 18:32
      • 0
      • 0

      word dr huulj bolj bna shde egchee ta idevhjuulj bgad CTRL C wordo neej bgad CTRL V daraad vzdee egchee

      Хариулах