5, 9, 12 дугаар ангийнхны улсын шалгалтын хуваарь гарчээ

Twitter Print
2016 оны 05-р сар 11-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийнхны улсын шалгалтын хуваарь гарчээ. 5, 9-р ангийн сурагчид суурь боловсролын түвшингөө шалгуулах бол 12 дугаар ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм байна.

Бага ангийн сурагчдаас математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт авах бол 9-р ангийнхнаас нийгмийн ухаан, математик, монгол хэлний шалгалт авах юм байна. Харин төгсөх ангийн сурагчдаас математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт авах бөгөөд мөн сонгон судалсан нэг хичээлээр шалгалт авах аж.

Шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлэх юм байна.

Тавдугаар анги төгсөгчид:

Тавдугаар сарын 26-ны 13.00 цагт Монгол хэл

Тавдугаар сарын 31-ний 13.00 цагт Математик

Зургадугаар сарын 2-ны 13.00 цагт Байагль шинжлэл

Есдүгээр анги төгсөгчид:

Тавдугаар сарын 27-ны 10.00  цагт Монгол хэл

Тавдугаар сарын 30-ны 10.00 цагт Математик

Тавдугаар сарын 31-ний 10.00 цагт Байгалийн ухаан

Зургадугаар сарын 2-ны 10.00 цагт Нийгмийн ухаан

Арванхоёрдугаар анги төгсөгчид:

Тавдугаар сарын 25-ны 10.00 цагт Монгол хэл

Тавдугаар сарын 26-ны 10.00 цагт Математик

Тавдугаар сарын 27-ны 10.00 цагт Гадаад хэл

Тавдугаар сарын 30-ны 10.00 цагт Сонгосон агуулгаар шалгалт өгөх юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.