ИЗНН-ынхан Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ

Twitter Print
2016 оны 05-р сар 10-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Иргэний зориг ногоон намыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Уг шийдвэр нь хууль бус гэж үзэж байгаагаа тус намын дарга Ц.Ганхуяг илэрхийлээд, СЕХ-г шүүхээд өгөөд байгаа юм. СЕХ-ноос ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй байх шалтгаан нь бичиг баримт дутуу, С.Оюуны гарын үсэг зурах хэсэг дээр өөр хүн зурсан учраас тус намыг сонгуульд оролцуулахгүй гэдэг тайлбар өгсөн. 

Тэгвэл тус намын дарга Ц.Ганхуяг сонгуулийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ.

Ил захидалд “Парламентад суудалтай ИЗНН СЕХ-ны хөнгөн гоомой шийдвэрээр УИХ-ын сонгуульд оролцох эрхээ хасууллаа. Цэрэндорж овогтой Ганхуяг миний бие Монгол оронд ардчилллыг хөгжүүлэх үйлсийн эхнээс тантай хамт байж, хувийн өмчтөний анхны партизанууд болох ардын аж ахуйтны хөдөлгөөнийг удирдан, хөх Монголоо нээлтэй, хүчирхэг, ардчилсан, эрх чөлөөтэй улс болгохын төлөө хичээн зүтгэсээр өдгөө ИЗНН даргаар жил гаруйн өмнө сонгогдсон ажиллаж байна” гээд “Улс төрийн тогтвортой байдлыг хиймлээр хоёр намд хуваагдсан бүлэглэлээр бий болгох оролдлого даамжирч, Засгийн эрх барьж байсан, одоо барьж байгаа намууд төр, засгийн эрх ямбаа бэхжүүлэхийн тулд улс төрийн бусад намын дотоод хэрэгт гүн гүнзгий хутгалдан хутган үймүүлэх, хүчийг нь сарниулах увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, урвалт, шарвалт тоймоо алдлаа” гэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.