Алдарт Сальвадор Дали, Пабло Пикассогийн бүтээлийн үзэсгэлэн Монголд анх удаа

Испанийн орчин үеийн агуу их хоёр зураачийн уран баримал, керамик, зураасан зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн сарын 29-нөөс эхлэн гарсан. Оросын бизнесмэн, цуглуулагч, соёл, урлагийг ивээн тэтгэгч Александр Шадрины сүүлийн 20-иод жилийн турш цуглуулсан Сальвадор Дали, Пабло Пикассо нарын баримал, керамик, зураасан зураг зэрэг 250 орчим бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

Үзэсгэлэнд нарлаг Испани орон, бүсгүйчүүдийн тухай, бухын тулааны тухай болон олон олон зүйлийг харуулсан Пабло Пикассогийн кубизмын алдартай хөрөг зургууд, Сальвадор Далигийн уран зөгнөл дүүрэн зураасан зураг, уран баримлуудаас дэлгэн тавьжээ.

Үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал гарна. Дэлхийн алдартай уран бүтээлчдийн гайхамшигтай бүтээлүүдийг эх орондоо үзэж танилцах энэ ховорхон боломжийг та бүү алдаарай. 

Энэхүү бүтээлүүдийг ойлгоход тань туслах бүтээл бүрийн бүтсэн түүх намтар болон юун тухай өгүүлсэн зэргийг тайлбарласан баримтат кино монгол орчуулгатай орос хэл дээр гаргаж байгаа нь тун ч талархууштай байна дээ.

"Би өөрийн хувь заяандаа хойр зүйлийн төлөө талархдаг: Нэг нь би испани хүн болж төрсөнд, нөгөө нь би бол Салввадор Дали" ~ Сальвадор Дали

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Эмэгтэй хүн гаргүй, толгойгүй байлаа ч сэтгэлээ жолоодох чадвартай байдаг

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Пикассо, Ургуулан дүрсэлсэн хөрөг

Мэдээний зураг,

Хүний дүр төрхийг хэн зөв хардаг вэ: Гэрэл зурагчин уу, толь уу эсвэл зураач уу? ~Пикассо

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Сальвадор Дали, "Цэцгэн бүсгүйчүүд"

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

"Хэрвээ би зураач болоогүй бол бухтай тулалдагч болох байсан" ~ Пикассо

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Пикассог охмд бүснүйчүүд хэзээ ч орхиж байгаагүй. Харин түүнийг ганцхан Франсуаза Жило орхижээ. Энэ хайр Пикассод гүнзгий гарх үлдээсэн. Энд Жалкин халаадаа дэлгэжээ. Шавар дээрх бичилт тодорхойгүй, бөөгнөрсөн байгаа нь таагүй дурсамжаа илэрхийлжээ

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Сальвадор Дали, "Өнгөрөн одсон цаг хугацаа". Хүний тархи, зшрх байх ёстой орон зай нь бид агуу их Исаак Ньютоны бодол санаа, мэдрэмжийг мартсан гэдгийг харуулж байна. Түүний зөвхөн шинжлэх ухааны ололтыг ашиглах биш, агуу их эрдэмтэнд хүнлэг хандахыг Дали уриалжээ

 

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.