Сайн мэдээ: Нярайн тусламж үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Twitter Print
2016 оны 05-р сар 10-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээн авах ёслол боллоо. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эх нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын ард иргэд болон салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс талархалаа  илэрхийлье” гэлээ.

Өнгөрөгч онд ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх төслийн хүрээнд 28 нэр төрлийн 279 ширхэг 11,8 тэрбум төгрөгийн эх нярайн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна. Харин энэ оны хувьд эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахад улсаас 7.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

emleg

emleg

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.