Хичээл давталт уу, амиа хорлолт уу?

Twitter Print
2018 оны 04-р сар 29-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Хавар болж, шалгалт шүүлэг, хичээл ном гэсээр нэг л мэдэхэд төгсөх болчихдог. Сургуулийнхаа коридор, анги танхим, гудамж хаа л бол хаа энд, тэнд бөөгнөрөн зогссон оюутнууд бие биендээ уншсан сэдвээ ярьж, яг л зах дээр яваа мэт чанга дуугаар шаагилдах нь нь хаврын шалгалт нь эхэлсний дохио. 

Энэ үеэр оюутнууд ид ачаалалтай байдаг гэхэд хилсдэхгүй. Зарим нь бүр ядаргаанд орж, стресст ихээр өртддөг байна. Мэдээж шалтгаан нь ойлгомжтой шөнөжингөө хичээлээ уншиж, давтдагтай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хичээлээ давтах нэрийдлээр унтахгүйн тулд кофе их хэмжээгээр ууж, эрүүл мэндээ хайхрахгүй тохиолдол зөндөө шүү дээ. Бараг л нүдэндээ чүдэнзний мод хавчуулахаас эс юм болно. Уул нь хичээлийн явцад анхааралтай байж, сурсан мэдсэнээ бататгаад явчихвал өөрийн биеэ тэгэж зовоох нэг их хэрэг байхгүй мэт. Гэсэн ч хаа газрын оюутнууд л болсон хойно шалгалт шүүлэг эхлэхгүй мэт зугаалсаар, хөгжилдөж наадсаар нэг мэдэхэд шалгалт эхэллээ гэсэн харанга дэлдэж, шалгалт өгөхийн өмнөх хэдхэн өдөрт амжиж мэдэхгүйгээ мэдэж авах гэж нойр хоолоо умартан, юм юм л болно. 

Тэгвэл Хятад оюутнууд зүйрмэглэж унтахгүйн тулд нэгэн шилдэг арга бодож олжээ. Энэ нь тэд хувцасны хавчаарыг таазанд зүүж, үснээсээ хавчина. Ингэснээр та унтана гэдгийг мартаж, зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулах юм байхаа. Энэ талаар олон нийтийн цахим хуудсаар дамжуулан “Хятадад Фужиан мужийн оюутнууд хичээлээ ингэж давтдаг" талаарх мэдээллийг цацсан байна. Зарим хэрэглэгчид анхандаа тэднийг амиа хорлох гэж буй хүүхдүүд гэж андууран нилээдгүй сандарсан байна. Уул нь "нойр бүхнийг дийлнэ" гэдэг дээ. Одоо "хавчаар нойрыг дийлнэ" гэдэг хоршоо үг л гарах дутаж дээ.

Энэ мэт аргаар зарим орны оюутнууд шалгалтаа ийнхүү давтдаг аж. Харин манай Монголчуудын хувьд шалгалтын сургаар санаа нийлсэн найзуудаараа хуваагдаад нэгнийхээ гэрт очих юмуу, сургуульдаа хонож өнжин давтах асуудал энүүхэнд байдаг. Хамгийн гол нь ямар ч байдлаар хичээл номоо давтсан бай, эцсийн үр дүн л оюутнуудад хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр гэрээрээ хичээл номоо давтах гэхээр нойр чинь дээд зэргээр хүрээд байвал ийм арга хэрэглээд туршаад үзэхэд илүүдэхгүй биз ээ. Жич: эрэгтэй хүн хэрхэн хичээлээ давтах талаар харин бодолцож үзээгүй бололтой.  

Г. Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.