Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй

Twitter Print
2016 оны 05-р сар 10-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын Хяналт, Ёс Зүйн хорооноос УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч байгаа гэсэн асуудалд холбогдуулж мэдээлэл хийлээ.

Мэдээллээр Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй, тиймээс дараагийн намд элсэх эрх нь нээгдээгүй байгаа гэдгийг онцолсон юм.

Энэ талаар МАХН-ын Хяналт, Ёс Зүйн хорооны дарга Г.Давааням тус гишүүдийг МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй хоёр шалтгааныг дурдлаа.

Нэгдүгээрт: Намын дүрмийн 7-р зүйлийн 2-т МАХН-ын гишүүнээс гарах хүсэлтийг харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцно гэсэн заалт бий. Гэвч Ч.Улаан Д.Тэрбишдагва нар үүнийг зөрчин Намын даргын нэр дээр өргөдөл өгсөн. Түүнийг Хяналт Ёс Зүйн Хороо шилжүүлэн авч 2016 оны тавдугаар 05-ний өдөр намын №77,78 тоот шийдвэрээр тэднийг намаас хассан. Энэ нь намын дүрмийн 7.2 заалтыг ноцтой зөрчсөн тул дээрх шийдвэрийг 2016 оны тавдугаар сарын 09-ний өдөр Хяналт Ёс Зүйн Хорооны тогтоолоор хүчингүй болгосон байгаа. 

Хоёрдугаарт: Д.Тэрбишдагва Ч.Улаан нар МАХН-ын бага чуулганаар сонгогдсон гишүүд. Мөн Хяналт Ёс Зүйн Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх үүрэгтэй. МАХН-ын дүрмийн 9-р зүйлийн 10.4-т Намын Их чуулган намын бодлогын асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тиймээс Их Чуулганы чөлөө цагт бага чуулган эрх барьдаг учир намын бага чуулганаар тэднийг бага чуулганы гишүүнээс чөлөөлөх боломжтой тул дээрх гишүүд МАХН-ын ээлжит бага чуулган хүртэл МАХН-ын бага чуулганы гишүүн хэвээрээ Д.Тэрбишдагва намын дэд дарга хэвээр байна гэсэн үг гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.