Амар амгалангийн орон "Аглаг бүтээлийн хийд"

Амралтын өдрөөр гэр бүлээрээ салхинд гарч, байгалийн үзэмж тансаг буйд газарт байрлах бурханч лам Г.Пүрэвбатын их бүтээн байгуулалт хийж буй Аглаг бүтээлийн сүмийг зорилоо. Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг Далийн ам байгалийн гоо үзэсгэлэнгийн хувьд үнэхээр тансаг газар юм. Наран тийшээ харсан аманд сүрлэг хадат уулс, битүү нарсан ой мод байх. Тус хийдийг үзэхээр зоригсдын цуваа үл тасрах ажээ.

Өглөө эртлэн нийслэл хотоос хөдөлсөн бид цаг гаруйхан давхиад Аглаг бүтээлийн хийд дээр очлоо. Өнгөрсөн жил засмал замаас гарч долоохон км шороон замаар давхиад хүрэх байтал айхтар ширүүн аадар бороонд дайруулаад жалга руу хар хурдаараа "нисэх" машинуудыг хараад хулхи бууж, бушуухан эвээ олж эргээд буцсан. Энэ жил зам зассан байх ёстой гээд жижиг машинаар сүнгэнүүлэн хүрвэл хучилт эхлээгүй ч сайжруулсан шороон зам засаад жалга гуу гэж айлтгүй зорьсон газраа ирлээ. Аялал жуулчлалын компаниудын автобус хэдийнэ ирчихсэн байв. Албан байгууллага, анги хамт олон амралтын өдрөөр хийдийг зорьсон аялал зугаалга тогтмол зохион байгуулдаг байна. 

Гол сүмд хүрч аялалаа эхэллээ. Энхжингийн орны байгуулалт бүхий олон бурханыг энд хийж бүтээжээ. Цаглашгүй гэрэлт бурхан Энхжингийн орны найман бодь сэтгэлтэн хөвүүн асрагч охин тэнгэрийн шүтээн, цутгамал бурхан сүмд зочилсон хүн бүрийн мэлмийг гийгүүлэн оршиж угтана.

Цааш гарч уулаа гороолон явж бүтээн байгуулалттай танилцлаа. Уулын том том үхэр чулуунуудыг тойруулан хадан дээр сийлж хийсэн олон тооны үзвэр байх бөгөөд гараа урдаа наминчлан залбираад уул өөд мацах хөгшин хөвөө хүмүүсээс өгсүүлээд нялх үрээ тэвэрсэн эхчүүд, хүүхдүүд тасралтгүй явна. 

Уул өөд өгсөж хэсэг явахад хадан агуй тааралдах юм. Агуйн нэг талаас ороод нөгөө талаар мөлхөж гарах ёстой. Эргэлийн анхдагч үүдэн хаалгаар орсон хүн амар амгалан гэгээрэлд хүрэх үүд хаалга нээгдэж байгаа хэмээн сүслэн залбирах ёстой гэнэ. Эндээсээ Зуурдын хавцгай гэх гурвалжин хонгилоор ороод арга, бэлгийн шүтээн бүхий газарт хүрэх юм...

Энд би зураг бүхний доор тайлбар хийхийг хүссэнгүй. Учир нь өөрсдийн нүдээр харж, мэдрэх нь илүүтэй гэж үзсэнийх.

2016 оны 5-р сарын 10.

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг, 

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (124.158.93.130) 2017-06-12 11:47
      • 0
      • 1

      орох төлбөр нь дэндүү үнэтэй, 1 хүний 1000₮ хангалттай шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.108) 2016-05-28 10:22
      • 0
      • 1

      Сайхан газар юмаа. Хүн бүр очиж үзэх хэрэгтэй. Би очиж үзсэн. Зам сайхан болсон байна лээ.

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.106) 2016-05-16 09:25
      • 0
      • 3

      Сайхан зурагнууд авчээ. Очиж заавал үзнээ.

      Хариулах