Боксчин оюутнууд Азийн аваргаас дөрвөн медаль хүртлээ

Twitter Print
2016 оны 05-р сар 09-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Турк улсад болсон сонирхогчийнн боксын оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 57 кг-д Н.Номин-Эрдэнэ мөнгө, 48 кг-д О.Жаргалан, эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Мишээлт, 64 кг-д О.Норовбал нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 10 гаруй орны нийт 70 гаруй тамирчин оролцсон байна. 

Манай улсаас Боксын олон улсын холбооны 3 одтой дасгалжуулагч Д.Төрбат, шүүгч О.Нармандах нараар ахлуулсан 9 тамирчин ажилттай оролцсон байна.

Багийн дүнгээр манай баг тамирчид дөрөвдүгээр байранд орсон бол тэмцээний нэгдүгээр байрыг Тажикистан, удаах байрыг Казахстан, гутгаар байрыг Киргизстан, Монгол, Японы баг дөрөвдүгээр байрыг хуваан эзэлжээ. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Алтаа

      (202.179.24.173) 2016-05-09 18:39
      • 0
      • 0

      2 оюутан нь Үндэсний биеийн тамирынх шүү

      Хариулах