17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ

Twitter Print
2016 оны 05-р сар 09-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Уг хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ.

Жил бүр шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өмнө нь хуучин хорооноосоо хасалт хийлгэж нүүж очсон хороондоо бүртгүүлдэг байсан бол шинэ хуульд иргэний шилжилтийг нэг талд нь бүртгэдэг байхаар тусгажээ.

Одоогоор Иргэний бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжигдээд байгаа аж. Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ.

Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.