Оффшор данстай хоёр монгол иргэн, хоёр компани нэмж нэрлэгдлээ

Twitter Print
2016 оны 05-р сар 09-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг олон нийтэд ил болгож буй "Panama papers" маргаашаас эхлэн 200 мянга гаруй нууц мэдээллийг ил болгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Монголын цагаар маргааш өглөө үүрээр "Panama papers"-т нууц мэдээллүүд тавигдаж эхлэх товтой байгаа. Гэсэн ч өнөөдрийн байдлаар "Panama papers"-ийн албан ёсны сайт руу хандаж, хайлт хэсэгт Монгол гэж хайхад "Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited" гэх компанийг зарлажээ. Тус компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, эзэн нь Ли Шао Мин гэх хятад хүн аж. 

panama

Хоёр дахь компаниар "Mongolia Gobiceke Energy Ltd" гэх компани зарлагдсан бөгөөд мөн л Чин Шен гэх хятад эзэнтэй компани байна. Тус компани нь 2009 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэмээн бүртгэлд тэмдэглэжээ.

Түүнчлэн Монгол улсын сайд С.Баярцогтын офшор дансыг дахин ил болгон зарлажээ. Ингэхдээ түүний мэдүүлэг дэхь "Хятадын Монгол" гэх тодотгол одоог хүртэл арилаагүй хэвээр байна. 

panama

Мөн С.Баярцогтоос гадна "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр бүртгэлтэй Янсанжавын Очирсүх гэх Монгол Улсын иргэний нэр мөн бүртгэлтэй байна.

panama

Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.

panama

Я.Очирсүх нь 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Б.Дэлгэрсайхан нь "Дорнын говь" ХХК-ийн захирал бөгөөд Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшиж буй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад эхэлсэн юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (124.158.107.17) 2016-05-09 16:44
      • 0
      • 0

      Novshiin Bayartsogtiig zailuulaachee, ulsaa CHINA gej zarlasan adgiin mal

      Хариулах