Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 05-р сар 09-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр таны санаанууд хувийн болон ажил хэргийн харилцаанд тань шинэ зүйлийг авчирна. Төслийнхөө талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хэрэгтэй мэдээллээ хайвал сайн. Долоо хоногийн дундуур хамтран амьдрагч тань таныг их зантай хэмээн буруутгаж уцаарыг тань хүргэнэ. Бизнес, сургалт, алсын аялалтай холбоотой саналууд ирэх магадлалтай. Нөхөрлөх болно. Хуульчид, багш нар, цагдаатай холбоотой асуудлуудаа энэ өдөр шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Таны илэн далангүй дотно нийтэч харьцаа, хамгийн дотнын хүнтэйгээ харилцан ойлголцоход хүргэнэ.

Үхэр

Долоо хоногийн эхээр олон өөрчлөлт шинэчлэлтийг эхлэхэд муугүй цаг үе. Сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий. Таныг өвөрмөц шинэ санаа авах мэдээлэл хүлээж байна. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Долоо хоногийн дундуур ажил хэргийн түншүүд болон хайртынхаа анхаарлыг тат. Өөрийн орон сууц, гэр бүлдээ өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гоо сайхны болон орон байрныхаа их засварыг төлөвлө. Ажил дээрээ дайсантайгаа эвлэрэх эсвэл шинэ холбоотон олох зорилгоор бага зэргийн үдэшлэг зохио. Долоо хоногийн сүүлээр уран бүтээл хийх, гар урлалаараа оролдох, хөгжим, утга зохиол, судлахад таатай. Бэлэг, шагнал, хонжвортой холбоотой санхүүгийн байдал сайжирна.

Ихэр

Долоо хоногийн эхээр ирээдүйн ажил хэргийн хамтын ажиллагаа ихээхэн ашигтай байна. Амин чухал шийдвэр гаргах асуудлуудыг хойшлуул. Хүч бололцоогоо ихээхэн дайчлах боловч бүгд нь энэ боломжоо ашиглаж чадахгүй байх бололтой. Бичиг баримт бүрдүүлэхдээ туйлын анхааралтай бай. Долоо хоногийн дундуур таныг ашиглаж хөлс хүчийг тань сорж байдаг хүмүүсээс ангижрахад таатай. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Бүтээлч авьяасаараа дамжуулан асуудлаа бүтээлчээр шийдэхийн тулд урам зоригоор өөрийгөө хурцал. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэй харьцаа муудаж зарим нэгтэй нь гэнэт харьцаагаа тасална. Тохиолдлын хүмүүстэй бүү танилц, зүс таних төдий хүмүүст бүү итгэ.

Мэлхий

Долоо хоногийн эхээр дурлалаас болж, дурлалын төлөө шаналах үе. Зөрчил маргаан үүсвэл таагүй үр дагавартай гэж одод сэрэмжлүүлж байна. Таны нямбай эмх, цэгцтэй байдал удирдлагад таалагдана. Долоо хоногийн дундуур төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхэд удирдлагын зүгээс тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Олсон амжилт таны хувьд хэсэг хугацаанд, ирэх сарын өмнө үтэр түргэн ирэх сэтгэгдэл мэт хадгалагдан үлдэх болно. Долоо хоногийн сүүлээр тайвшрахын тулд амьсгалын дасгал хий. Усанд ор. Архи согтууруулах ундаанаас аль болох хол бай. Гэнэт толгойд орж ирсэн бодлуудад анхаарлаа хандуул. Хайрт тань мөнгө гуйвал бүү татгалз.

Арслан

Долоо хоногийн эхээр эрсдэлгүй эрчтэй хөдөл. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Хэрэв та өөрийгөө илэрхийлж чадах ажил хайж байсан бол хүлээн авсан саналаасаа бүү татгалз. Долоо хоногийн дундуур ажил хэрэгтээ дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг тусламжийг ав. Эргэлзээтэй, түгшүүртэй байдлаас зайлсхий. Өөрийн байдалдаа дүн шинжилгээ хийж, алдаа, буруугаа ухамсарла. Зүрх сэтгэлийн явдлаар хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө уулзах, олон ба соёлын арга хэмжээнүүдэд хамтран оролцоход таатай. Хэрвээ тэвчээр зааж, дипломатч зан гаргаж чадвал хэрүүл маргаанаас зайлсхийж чадна.

Охин

Долоо хоногийн эхээр зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Долоо хоногийн дундуур хэн ч бай хамаагүй тантай бүдүүлэг харьцахад та өөрийн ухамсарт тулгуурлан түүнтэй адилхан байдлаар харьцаж болохгүйг сануулж байна. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, амрагийн харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй. Амьдралын учир утгын тухай эргэцүүлж тунгаах цаг ирлээ.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр үүрэг хариуцлагаа ухамсарлах нь таны тэргүүн зэргийн зорилт байна. Та хэн нэгний өршөөл энэрлийг хүлээх ёсгүй. Өөрөө амжилтаа байлдан эзэл. Долоо хоногийн дундуур таны өрсөлдөгч тань үг үйлдэл бүрээ цэгнэдэг хуучинсаг үзэлтэй хүмүүс байх болно. Гэм хоргүй ч худлаа бүү ярь. Учир нь таны худлаа ярьсан зүйл үргэлж л ил мэдэгддэг. Долоо хоногийн сүүлээр авьяас чадвараа уран бүтээлдээ зориул. Мөн төлөв даруу байх хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн найдвартай, итгэлтэй хүмүүсээр хүрээлүүл. Далд хуурмаг бүхнээс зайлсхий. Эргэн тойрныхон тань таны анхаарал халамжид талархал илэрхийлээгүй бол бүү гомд.

Хилэнц

Долоо хоногийн эхээр арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Мөрийтэй тоглоом бүү тогло. Хувь заяаны гэнэтийн явдал нь харилцааг төгсгөл болгохгүй. Долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүй байгаагаас түншүүд, хамт ажиллагсадтайгаа харилцахад таагүй байна. Биеийн хүчний хүнд ажил бүү хий. Та өнөөдөр өөртөө хөнгөмсөг бодлыг бий болгоно. Энгийн зүйлүүд ч танд хүндрэл, сөрөг байдалтай мэт санагдана. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа таагүй, тайван бус байгаа тул санхүүгийн элдэв тооцоо бүү хий. Өмнө нь таны мөрөөдөж хүсэж байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр.

Нум

Долоо хоногийн эхээр аахар шаахар асуудлаар өө сэв бүү эр. Эс тэгвээс дотнын хүмүүстэйгээ муудалцаж магадгүй. Гэр бүлийнхэндээ ихээхэн итгэл найдвар төрүүлснээр та дэмий зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлс хийж чадна. Долоо хоногийн дундуур зарим төслүүд дээр бүр түншүүдээ амжилттай хамтран ажиллуулж чадна. Дахин бий болсон энэ холбоо оролцогчдын хувьд сайхан ирээдүйг нээж байна. Хичээл сурлага, бизнестээ ихээхэн амжилт олно. Чухал баримт бичигт гарын үсэг зоригтой зур. Долоо хоногийн сүүлээр ажил ихсэх төлөвтэй бөгөөд нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Хамт ажилладаг хүнтэйгээ тогтоосон бат бэх нөхөрлөл тань романтик хайр дурлал болон хувирна. Таны өгөөмөр хандлага болон цэвэр ариун зан чанар тань нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэхэд туслах болно.

Матар

Долоо хоногийн эхээр аахар шаахар асуудлаар өө сэв бүү эр. Эс тэгвээс дотнын хүмүүстэйгээ муудалцаж магадгүй. Гэр бүлийнхэндээ ихээхэн итгэл найдвар төрүүлснээр та дэмий зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлс хийж чадна. Долоо хоногийн дундуур зарим төслүүд дээр бүр түншүүдээ амжилттай хамтран ажиллуулж чадна. Дахин бий болсон энэ холбоо оролцогчдын хувьд сайхан ирээдүйг нээж байна. Хичээл сурлага, бизнестээ ихээхэн амжилт олно. Чухал баримт бичигт гарын үсэг зоригтой зур. Долоо хоногийн сүүлээр ажил ихсэх төлөвтэй бөгөөд нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Хамт ажилладаг хүнтэйгээ тогтоосон бат бэх нөхөрлөл тань романтик хайр дурлал болон хувирна. Таны өгөөмөр хандлага болон цэвэр ариун зан чанар тань нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэхэд туслах болно.

Хумх

Долоо хоногийн эхээр арвич хямгач бай. Тайван, хөгжилтэй бай. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Бүх зүйл гайхалтай, амжилттай байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Долоо хоногийн дундуур зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална. Та баян тансаг хүн болж чадна. Гол нь дамын наймаа мөрийтэй тоглоомоос зайлсхийж, эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий. Хамтрагчтайгаа цуг сууж аливаа маргаантай асуудлаа хэлэлц. Долоо хоногийн сүүлээр гэр бүл болоход тааламжтай цаг од эрхсийн ивээлийг бүү алд. Олсон ашиг нь гэнэтийн зардалд хүргэнэ. Таны одоогийн байдал өөрчлөгдөж байгаа нь өнөөдөртэй л хамаатай байх, харин маргааштай хамаагүй. Таны эргэн тойронд маш олон дэмжлэг байна.

Загас

Долоо хоногийн эхээр хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцохдоо баримт бичгүүдэд туйлын анхааралтай ханд. Бэрхшээлтэй ганцаар тэмцэх гэж бүү хичээ. Аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, аливаа зүйлийг өнгөн талаас нь бус сайтар нягталж, ухаж үзэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур та гэрээ байгуулахын өмнө өөрчлөлтөд хэр удаан дасаж чадахаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Өнгөрсөн сард дотнын хүмүүстээ анхаарал халамж тавьж чадаагүй бол энэ цаг үеийг тэдэндээ зориул. Долоо хоногийн сүүлээр ээлжийн амралтаа авах, эсвэл зусландаа очиж тайван нөхцөл байдалд ганцаараа бүх асуудлуудаа сайтар тунгаан бод. Харилцаа холбоондоо анхаарч бусдад цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тайван суугаад өөрчлөлтийн талаар сайтар бод.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.