Уураг гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 06-р сар 16-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Уураг бол хүний бодисын солилцооны хамгийн чухал нэгж. Хүний биед уураг, нүүрс ус, эрдэс, өөх тос, амин дэм гэсэн тэжээл зайлшгүй хэрэгтэй. Таны булчин, арьс, үс, хумс, тархи гээд бүх биеийн хэсэг уурагаас тогтоно.

Ихэнхи хүмүүс уураг гэдгийг бэлдмэл гэж ойлгодог.Г этэл та өдөр тутмынхаа хоол хүнснээс уурагийг та зайлшгүй авч байх хэрэгтэй. Хэрвээ та хоол хүнснээсээ уурагийг маш бага авдаг, хэт их хоол сойдог бол булчингийн алдагдалд орон тамирдаж ажилын идэвхи бууран,д архлаа унан, цаашилаад хэвтэрт орон өвчилөх болно.

Булчингийн алдагдал гэж ярингуут л хүмүүс уураглаг хүнс, уурагны бэлдмэл хэрэглэсэнээр том булчин гэж төсөөлөх нь бий. Гэвч булчин гэдэг нь тулгуур эрхтэнд байрлах, өөхөн давхрагын доорох таны улаан мах юм.

Та уурагийг ихэвчлэн амьтны гаралтай үхэр,тахиа,загас,өндөг,сүү зэргээс авхаас гадна ургамлын гаралтай бууцай, брокли,салатны навч,бор мөөг гээд авч болно.

Уураг ихэдэх үү?

Мэдээж хоол хүнснээс ч гэсэн тохиромжтой хэмжээгээр авахгүй бол бөөр, элэг, тархи ачаалан өвчлөл үүсгэх болно.

Насанд хүрсэн хүн өдөрт 1 кг тутамдаа 1-2 гр уураг авч байх ёстой. Жишээ нь би:65 кг учир ойролцоогоор 100-120 гр уураг авдаг.

Тахианы цээж мах 100 гр нь 23 гр уураг агуулдаг гэж үзвэл миний бие байнгын хоол хүнснээс уурагаа авч хүрэлцэхгүйгээс хоол хүнс маань задартлаа 1.30-2 цаг болдог учир би нэмэлтээр уурагны бэлдмэл хэрэглэдэг.

Хүмүүсийн дунд байдаг буруу ойлголт нь уурагны бэлдмэлийг зөвхөн тамирчид уудаг, биед хортой таргалуулдаг гэдэг.

Яг үнэндээ та хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэхтэй адил нэмэлт бүтээгдхүүнийг хэтрүүлэхгүйгээр зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй юм.

Хоол идэх нь таны амьдралын зайлшгүй хэвшил учир зөв зохистой хооллож заншсанаар үргэлжийн сайхан биетэй байх болно. Эрүүл мэн хамгаас үнэтэй

Аз жаргалын үндэс бол эрүүл мэнд.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.