Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг илт давуу яллаа

2016 оны 05-р сар 07-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Гавьяат тамирчин, тулааны урлагийн мастер Ж.Нарантунгалаг "One Championship"-т гайхалтай нэгэн ялалт байгууллаа. Сингапурт болсон тулаанд тэрбээр Японы тулаанч Котэцү Бокутай өрсөлдөж, илт давуу байдлаар ялалтын эзэн болов. “No Face” хочит Котэцү Боку 2004 онд манай тамирчныг ялж байсан бөгөөд нийт 36 удаа тулаан хийхдээ 24 ялж, 10 удаа ялагдаж, хоёр удаа цуцалж байсан, хүчтэй өрсөлдөгч юм.

Харин манай тамирчин "One Championship"-т 14 тулаан хийхдээ 10 ялж, дөрвөн удаа ялагдал хүлээжээ. Гавьяат тамирчин Ж.Нарантулгалагийн хувьд энэ тулаанд ялснаар аваргын бүсээ эргүүлэн авах тулаандаа нааштай нөлөө авчирч байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.