Галын дөлөөр энергиэ цэвэршүүлж болно

2017 оны 09-р сар 11-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Эртний монголчууд зуух, тулгандаа гал асааж дэргэд нь удаан суухыг энергитэй холбон тайлбарладаг байжээ. Галын дөлөнд нүүрээ ээх нь биеэ ариутгаж байгаа нэгэн хэлбэр аж. Бас лаагаар гэр орноо тойруулж, орчин тойрноо сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөж болдог хэмээн үздэг.

Тэгэхээр бид асаасан лааг зөвхөн үдшийн болзоонд романтик уур амьсгал нэмэх төдийхнөөр хэрэглэлгүй биеэ чийрэгжүүлэх маягаар ашиглаж болох юм. Учир мэдэх зарим хүн өглөө бүхэн лаа асааж, түүндээ гар нүүрээ ээгээд суучихдаг юм.

Үүнийгээ гар нүүр угаахаас илүүд үздэг бөгөөд шөнийн харанхуйгаас цугласан бүх л муу энергиэ галд шатааж, биеэ сэтгэлээ цэвэрлэж, халуун дулаан эрч хүч авч байна гэж тайлбарладаг.

Энэтхэг анагаах ухаанд ч гэсэн лааны үр өгөөжийн талаар тэмдэглэн үлдээсэн нь бий. Тэд асаалттай лааг нүүрнээсээ 50 см-ийн зайтай байрлуулж, дөлөнд анхаарлаа төвлөрүүлэн удаанаар гүнзгий амьсгал авч, түргэн гаргадаг гэнэ. Ингэхдээ ажлын ачаалал, бухимдал , ядаргаа бүхэн галын дөлөнд замхран одож байна гэж төсөөлөх нь чухал юм. Энэхүү дасгалыг 5-7 удаа давтан хийсний дараа сэтгэл санаа илт дээрддэг аж. Харин барууныхан лаанд шивнэсэн хүсэл биелдэг гэдэгт итгэдэг тул залбирал үйлддэг сүм хийдүүдэд лаа асаадаг аж. Бас унтлагын өрөөндөө лаа байрлуулбал нойргүйдэл эмчлэгддэг гэдэг.

Харин шөнийн цагт лааны гэрлийг удаан ширтэж дад вал энэ нь хөнгөн бясалгал шиг үйлчилж, толгой болон мэдрэлийн ядаргааг намжаадаг гэнэ. Тэр ч бүү хэл хар цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн зарим нь баталдаг юм билээ. Энэ олон шилтгээнээс гадна “Галын дөл өөдөө” хэмээх сайхан үгийг санаж хүмүүс бие биедээ лаа бэлэглэх нь элбэг болсон. Гэхдээ хэн нэгэнд лаа бэлэглэх гэж байгаа бол өнгөний сонголтод нямбай хандах хэрэг тэй. Лааны өнгө өөр өөрийн гэсэн утга илэрхийлдэг юм шүү.

-Улаан өнгийн лаа хайр дурлалд “гал” нэмдэг.

-Ногоон өнгийн лаа эд хөрөнгө арвижуулж, албан тушаал ахихад дөхөм болно.

-Нарны эрчим хүчийг тээгч шар өнгө уйтгар үргээх шидтэй.

-Хүрэн лааны гэрэлд гэр бүлийн аз жаргал, хангалуун сайхан амьдралын талаарх хүслээ шивнэ.

-Хөх өнгийн лаа хичээл сурлагад туслах болно.

-Ягаан лаа бие организмын хамгаалалтын хүчийг идэвхжүүлэх тул та бусдын элдэв явуулга, хорон санаанд автахгүй байж чадна.

-Орон гэрээ гадны таагүй эрчим хүчээс цэвэрлэхийн тулд цагаан өнгийн лааг асаадаг.

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.46) 2017-09-11 22:48
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.172) 2016-09-23 12:17
      • 0
      • 1

      Лаа бол лаа Гал бол гал. Галны ач тус үнэлж баршгүй. Зул ч байсан болно. Та нар улаан лаа ногоон лаа өөр өөр галтай байхыг үзсэн үү? Үгүйш дээ. Хүнд туслах гэж хэрэгтэй юм хэлж өгөх гэж буй бол үнэнийг л хэл ЛАА АШИГТАЙ, МАРГААНГҮЙ ҮНЭН. Өнгө өнгийн лаа бол бизнес. Лаа зарах гэж оролдохоосоо өмнө тус болохоо л бод. Зүгээр л лаа барьж ашиглацгаа Өнгө өнгийн лаа бол худлаа

      Хариулах

    • Bold

      (66.181.190.58) 2017-02-12 14:41
      • 0
      • 0

      Yag ynen shyy huu.

      Хариулах

    • Me

      (173.76.235.221) 2017-02-11 09:02
      • 0
      • 0

      Za da uuriin chini heldeg margashgui unen yum bna.

      Хариулах