Бүсэлхий хэсгийн "эгдүүтэй хонхорхой" юу өгүүлдэг бол

Twitter Print
2017 оны 08-р сар 12-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Бүсгүйчүүдийн ууцан тус хэсэгт байрлах эгдүү хүргэм, “хөөрхөн” хоёр хонхорхой нь аль эртнээс эрчүүдийн сонирхлыг ихэд татсаар иржээ. Харин энэ гайхамшигтай хонхорхой охид бүсгүйчүүдийн гоо үзэсэгэлэнг 20 хувиар нэмэгдүүлдэг хэмээн эрдэмтэд тодорхойлсон байдаг.

Соёл иргэншилт хүн төрөлхтний түүхэн цаг хугацаанд уран барималчид, зураач нар, яруу найрагчид бүгд л бүсгүйчүүдийн энэ онцлог шинж, байдлыг шагшин магтаж ирсэн байна. Гэвч анагаах ухаан болоод секс судлалд энэ хонхорхойн талаар төдийлөн анхаардаггүй байсаар 21-р зуун хүрчээ. 

Өхөөрдөм энэ хонхорхой аарцгийн ясны холбоосны харалдаа байрладаг бөгөөд тухайн хүнийг /эрэгтэй, эмэгтэй аль алиныг нь/ цусны эргэлт сайтай, эрүүл саруул болохыг гэрчилдэг аж. Биеийн бүтцээс хамааран зарим хүнд байхгүй ч тохиолдолд бий. Ийм хонхорхойтой эмэгтэйчүүд ямар ч хүндрэлгүй төрөх чадвартай байдаг төдийгүй амархан дур тавьдаг гэдгийг судалгаагаар үзүүлсэн байдаг.

Түүнээс гадна эмэгтэйчүүдэд хүссэн үедээ, олон удаагийн давтамжтай дур тавих үзэгдэл түгээмэл илэрдэг ажээ. Мөн ийм эмэгтэйчүүд хамгийн тачаангуй, "секси" эмэгтэйд тооцогддог гэжээ.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.