
Алга болсон Индонезийн шумбагч онгоц Балигийн тэнгисийн ёроолд, 3 хуваагдан осолдсон байдалтайгаар олдсон талаар Индонезийн Зэвсэгт хүчнээс өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Цэргийн сургуулилтанд оролцохоор бэлдэж байсан уг шумбагч онгоцны дохио өнгөрсөн лхагва гарагаас алга болсон ба Индонезийн Зэвсэгт хүчний даргын мэдээлснээр шумбагч онгоцны багийн 53 гишүүн бүгд амиа алджээ.
Индонезийн Тэнгисийн цэргийн дарга Юдо Маргоно осол шумбагч онгоцны багийнхан буруугүй бөгөөд осолд байгалийн хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэдэгдсэн байна.
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо шумбагч онгоцны багийнхны гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлжээ.
Шумбагч онгоцны дохио алдагдсан бүс нутагт явагдаж буй аврах ажиллагаанд хэдэн 10 нисдэг тэрэг, хөлөг онгоцнууд оролцож байгаа ба АНУ, Австрали, Сингапур болон Малайз зэрэг улсын зүгээс аврах ажиллагаанд тусалж байгаа аж.
Индонезийн Тэнгисийн цэргийн албанаас шумбагч онгоцны үлдэгдлүүдийг тэнгисийн ёроолоос гаргаж авахад олон улсын тусламж нэн шаардлагатай байгааг онцолжээ.
Эх сурвалж: reuters.com/world/asia-pacific/indonesian-president-sends-condolences
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.