Энэ зун хүүхдийн 24 зуслан ажиллана

Twitter Print
2016 оны 05-р сар 06-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Энэ зун нийслэлийн хэмжээнд хүүхдийн 24 зуслан ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна хэмээн Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд 20 зуслан ажиллаж 17 мянга гаруй хүүхэд амарсан бол энэ жил хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсэн байна.

Одоогоор зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх тооцоо гарчээ. Зуслангууд ирэх сарын эхээр амрагчдаа хүлээж авах аж.

Дашрамд дурдахад, хүүхдүүд зусланд амрахын тулд эндээс эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй юм байна. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцох аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.