Сурталчилгааны самбаруудыг 90 сая төгрөгөөр буулгана

Twitter Print
2016 оны 05-р сар 05-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо хоногийн дотор буулгах шийдвэрийг Нийслэлээс гаргажээ.

Одоогоор Нийслэл хотын хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй байгаа аж. Эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай юм байна Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Нийслэл хотод сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлдэг аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.