Г.Уянга, Цэц хоёр Ц.Элбэгдоржийг барахгүй дээ....

Twitter Print
2016 оны 05-р сар 06-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой заргалдаж эхлэв. Магадгүй энэ нь 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө нэр хүндээ өсгөх хамгийн боломжтой хувилбар гэж Г.Уянга гишүүн үзсэн байж болох талтай ч Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана гэхэд тун бэрх юм. Учир нь Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэгч нөхөр даналзаад сууж байгаа. Ер нь Үндсэн хуулийн цэц АН-ын талд дүгнэлт гаргахад П.Очирбат, Ж.Амарсанаа, МАН-ынхныг өмгөөлөхөд Д.Сугар, Н.Жанцан, Т.Лхагва гээд хүчтэй лоббидогсод байдаг.

УИХ-ын гишүүн Г.Уянгын хувьд 2015 оны тавдугаар сарын 18-нд АНЭУ-ын Дубай хотод Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан хэргээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар жил шахам бужигнуулсан, энэ талын асуудалд багагүй гаршиж яваа нэгэн билээ. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АНУ-ын иргэн "Саусгоби Сэндс" компанийн захирал асан Жастин Каплагийн Монгол Улсад төлөх ёстой байсан 35 тэрбум төгрөгийн хэрэгт өршөөл үзүүлж нутаг руу буцаасан хэргээр Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна гэсэн нь зүгээр л сонгуулийн өмнөх шоу шиг сонсогдоод байгаа юм.

Хэдийгээр Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгтээ шүүхээс таван жил, 10 сарын хоригдох ял аваад байсан боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан даруйдаа Монголоос дайжиж одсон Жастин Капла гэгчийг өршөөсөн нь Үндсэн хууль зөрчсөн байж болох хэдий ч энэ зун Монголд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, түүнийг залгаад ар араасаа хөврөх олон томоохон үйл явдлуудын өмнөхөн Үндсэн хуулийн цэц, ялангуяа Ж.Амарсанаа, П.Очирбат нар байгаа цагт Ц.Элбэгдоржийн эсрэг дүгнэлт гаргана гэвэл “Гонжийн жоо” гэдэг нь тодорхой билээ.

 

Яах аргагүй Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан Жастин Капла нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөж, эх орон руу нь ял зэмгүй буцаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нь үнэн ч УИХ-ын сонгууль болохоос гурав хүрэхгүй сарын өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа УИХ-ын гишүүн Г.Уянгын энэхүү үйлдэл нь зүгээр л улстөрийн шоу, сонгогчдоос эерэг үнэлгээ салгах гэсэн арга гэдгийг захын хүн хэлээд өгнө.

Тэгээд ч Үндсэн хуулийн цэц энэ зун, намар өрнөх улстөрийн томоохон үйл явдлуудын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх дүгнэлт гаргана гэж байхгүй.

Хэдийгээр УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Каплаг өршөөсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тухайн үед Монгол-АНУ-ын гадаад харилцааны асуудал гэж үзээд хүндэтгэлтэй хандаж байсан. Гэвч тэдгээр хүмүүс Монгол Улсад татварынхаа өрийг барагдуулахгүй байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх ёстой. Компанийн Гүйцэтгэх захирлыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөсөөр байтал өрөө төлөхгүй бултаж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар УИХ-аар дамжуулан цэцэд хандаж байна. Татвар төлөхөөс зайлсхийсэн иргэн болгон өршөөгдөөгүй байхад өршөөгдсөн гадны иргэн өрөө төлөхөөс зайлсхийж байгаа нь Монгол Улсын хууль, төрийг гишгэлж буй хэрэг.  Ингэж өөрөө өөрийгөө доромжлуулах, дэвсүүлэх хэрэг хийж байгаа нь эмгэнэлтэй байна. Хэрвээ татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэх ёстой. Гадны иргэдэд өршөөл энэрлийн гараа сунгаж, дотоодын иргэдээ лантууддаг ийм засаг төр байж болохгүй" гэсэн нь аятайхан сонсогдож байгаа хэдий ч УИХ-ын сонгууль болохоос гурав хүрэхгүй сарын өмнө, тэгээд ч Үндсэн хуулийн цэцэд АН-ыг цээжээрээ хамгаалдаг П.Очирбат, Ж.Амарсанаа нар лүглийгээд сууж байгаа өнөөдрийн нөхцөлд энэ асуудал нь зүгээр л нэг сонгуулийн өмнөх шоу болоод замхрах нь ойлгомжтой.

Иймэрхүү бүтэхгүй асуудлаар олын анхаарлыг өөр дээрээ татахаар оролдож байхын оронд аль тойрогт ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхээ тооцоолж суувал Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянгад арай л тустай болов уу даа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (85.0.46.218) 2016-05-08 15:56
      • 0
      • 0

      atigar tarvagiinhaa bogsiig gialaital doloo. ugaadas chini nemegdene

      Хариулах

    • Зочин

      (212.95.7.30) 2016-05-06 04:05
      • 0
      • 0

      HOOE HOOE ENE MUU GOLOG CHIN YU BICHNE VE IIMERHUU ELBEGDORJIIN BOGSIIG HELEEREE ZEVERLDEG GOLOG IH BOLJEE YU GENEE ENE CHIN ELBEGDORJIIN HUUL ZORCHIH BOL YU CH BISH BARAG L BOLOH ESTOI ZUIL BOLSON GEED BAINAA NOGOO ARDCHILAL HUUL ES TEGEHLEER YU BOLJ BAINAA HAANA BAINA AA ENE ER NI YU GEJ HUZAAD BAIGAA MUU NOHOIN SHEES VE HOHI CHIN SHUU MUU NOHOIN JOGORHOI MIN ENE MUU CHIN YAADAG MUU LALAR VE NAM ZOHIJ ALAH HUN BAINA UU

      Хариулах

    • Зочин

      (202.21.112.202) 2016-05-05 18:04
      • 0
      • 0

      Гэлээ ч гэсэн хийх л ёстой. Бүтэхгүй дээ гээд хаядаг жишээ нь сэтгүүлч бол сэтгүүлч биш. Үүнийг сонгууль угтсан ажил гэж харж байгаа бол буруу л харж байна даа. Процедур нь удаан. Асуудлын гол нь 35 тэрбум яагаад 18 болсон, тэр 18 яагаад гурван жилийн хугацаанд авах болсон. Завсрын мөнгө хаачив? Наадуул чинь ялагдаад зугтвал тэр мөнгө олдох уу? Ерөнхий сайдыг зодсон Капла яагаад Ерөнхийлөгчийн өршөөлд хамрав? гэх мэт асуудал бий. Яг наадахаас чинь болоод Уянгыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дарга болголгүй М.Сономпилийг Эбэ, Энхсайхан хоёр хор найруулаад оронд нь тавьчихсан байхгүй юу. Үүний шанд М.Ёономпил одоо Ан-аас Дарханд нэр дэвшинэ. Эби МҮАН-д 2 квот олж өгсөн юм л даа.

      Хариулах