2016 оны 05-р сар 05-нд 14:19 цагт

Хүүхдүүдээ цонхоор шидэж, амийг нь аварчээ

Өмнөд Солонгос улсад цагаачлан амьдардаг Нигер эмэгтэй орон сууцныхаа 3 давхрын цонхоор гурван хүүхдээ дарааллан шидэж байгаа бичлэг цахим сүлжээнд байршсан нь хүмүүсийг анхаарлыг ихэд татаад байгаа аж.

Учир нь тэдний орон сууцанд гал гарсан учраас ийм байдлаар аврахаас өөрцгүйд хүрчээ. Гал гарч буй байшингийн гадна байсан иргэд хүүхдүүдээ цонхоор шид хэмээн орилолдож байсан байна. 

Тэрээр ийнхүү зоригтой алхам хийж 3 хүүхдээ аварч өөрөө ч бас аврагдсан аж. Одоогийн байдлаар тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул байгаа бөгөөд түүний нөхөр хүүхэд болон эхнэрийг нь аварсан бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлээд байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tuya

      (178.255.168.58) 2016-05-05 22:28
      • 0
      • 0

      Burhan mini bugd amid seruun bgaad uneheer bayrlaj bna

      Хариулах