Аспиринаар будагтай үсийг гялалзсан, өнгөлөг болгох маск

Twitter Print
2016 оны 11-р сар 21-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Аспиринаар бэлтгэсэн маскаар үсийг арчилснаар үсний өнгө сэргэж гялалздаг гэдгийг та сонсож байсан уу. Уг маск нь будагтай үсэнд тун ашигтай гэнэ.

Усанд сэлсний дараа болон нарны хэт ягаан туяаны нөлөөнөөс болж үс өөрийн байгалийн өнгөө алдаж, гунддаг. Тэгвэл үсийг гялалзсан өнгөлөг болгоход дараах маск танд туслах ажээ.

Орц:

-5 ширхэг аспирин

-120 мл буцалсан бүлээн ус

-1 амны халбага зөгийн бал

-1 амны халбага оливын тос

Бэлтгэх арга:

Бүх орцуудаа сайтар хольж хутгаад, зөгийн балаа бүрэн уустал нь холино. Үсээ норгоод, хуйх болон үсэндээ бэлтгэсэн маскаа түрхэж 15 минут болгоод бүлээн усаар угаана. Уг маск нь үсийг хөвсгөр болгохоос гадна өнгийг сэргээж гялалзуулдаг.

Түүнчлэн хагтай тэмцэхэд аспириныг бас ашигладаг аж. Үүний тулд 2 ширхэг аспиринийг буталж нухна. Үүн дээрээ үсний шампуниасаа хэрэглэх хэмжээгээрээ нэмж холиод үсээ угаах бүртээ энэ холимогоороо угаана. Ингэхдээд холимогийг хуйхандаа түрхэж 10 минут байлгаад угаана. Харин үр дүнд нь та ямар ч хаггүй болсон байна.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.