“EXIM” банк Монголд 1 тэрбум долларын зээл олгоно

Twitter Print
2016 оны 05-р сар 05-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын төмөр зам болон дэд бүтцийн төслүүдэд зориулсан зээлийн шугамаа “EXIM” банк нэг тэрбум доллартой тэнцэхүйц хэмжээнд хүргэж нэмэгдүүлжээ.

Энэ нь “EXIM”  банкны бусад улсад өгч буй зээлийн хоёр дахь том шугам юм гэж тус банкнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Зээл олгох тухай гэрээнд дөрөвдүгээр сарын 28-нд гарын гарын үсэг зурсан билээ.

Энэ удаагийн зээлийн шугамыг оролцуулбал “EXIM” банкнаас Монголд өгөх зээлийн шугамаа хоёр болгон нэмэгдүүлж нийтдээ 1.02 тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээнд хүрээд байна.

Өмнө нь буюу 2011 оны долдугаар сард 20 сая долларын эхний зээлийн шугамыг нээж, Монгол дахь Энэтхэг-Монголын хамтарсан мэдээллийн технологи, аутсорсингийн төвийг байгуулах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулжээ.

Уг зээлийн шугамыг оруулаад “EXIM”  банк нь Африк, Ази, Латин Америк, Номхон далайн орнууд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гэх зэрэг 63 оронд нийт 204 зээлийн шугам нээсэн бөгөөд Энэтхэгийн экспортыг санхүүжүүлэх зорилготой уг зээлийн нийт хэмжээ нь 15.28 тэрбум  доллароос давсан байна.

Эдгээр зээлийг олгохдоо “EXIM”  банк нь гэрээний үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Энэтхэгийн экспортлогчдод шилжүүлэх юм. Үүнд бараа болон тоног төхөөрөмжийг тээвэрлэх, янз бүрийн үйлчилгээ үзүүлэхэд гаргасан зардлууд багтаж байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.