Г.Аюурзана - Эрээнцав /Д.Нямсүрэнгийн дурсгалд/

Twitter Print
2016 оны 05-р сар 05-нд 20:33 цагт
Мэдээний зураг,

Исгэрэх салхи, цаст өртөөний чимээ… 

Энүүхэнд, ойрхон байлаа, Эрээнцав. 

Ирж яваа галт тэрэгний бараа зөн совин шиг… 

Их ээ олон явдал дэгдээд, шувууд жиргэлдээд; 

 

Амьдрал жирийн сайхан, өнгө аялгуу бүр нь 

Нийслэлд цуурайлж сонсогддог, 

Алхаад л хүрчихэм энүүхэнд, ойрхон тосгон байлаа.

Хаврын тэр нэг шөнө хорвоог нөмөрчихөөд, гэнэтхэн 

Хангарьд шиг өндрөө авч хөөрснөөс хойш, 

Халамцуу инээмсэглэлээр нь л илүүтэй мэдэх шүлэгч ах 

Аварга жигүүр дээр нь суун одсоноос хойш 

Буурал талынхаа хязгаар тийш Эрээнцав хулжиж 

Буйд бөглүүхэн, тийм л нэг газар болов. 

Буйд бөглүү, нэг тийм мартагдлын зүг улам улам холдсоор 

Буцаж яваа галт тэрэгний бараа…

2005.11.22.

“БЯСАЛГАЛ” түүвэр, 104 дэх тал

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.