С.Оюун, С.Ганбаатар нар хэцүүдэж, Н.Энхбаяр мандав

Twitter Print
2016 оны 05-р сар 04-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлэл ИЗНН-ын гурван даргын нэг УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын болон ХҮН-ын гишүүн С.Ганбаатар нарыг жинхэнэ наашаа ч үгүй цаашаа ч үгүй байдалд оруулав.

Ч.Содномцэрэн даргаХөдөлмөрийн үндэсний намын хувьд ирүүлэх ёстой бичиг баримтаас дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж шийдсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Зурсан дарга нь Улсын Дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан” гэж мэдэгдсэн нь 1998 оноос УИХ-д завсар чөлөөгүй 18 жил сууж байгаа С.Оюун, өнгөрсөн сонгуулиар Дарханаас бие даан нэр дэвшиж гарч ирсэн “Босоо Ганбаа” хоёрыг энэ удаагийн сонгуульд өрсөлдөж чадахгүй ч байж болзошгүй байдалд оруулав. Хэрвээ “Босоо Ганбаа” “Ичсэн хүн хүн ална” гэгчээр эцсийн аргаа хэрэглэж АН-д дагаар ордоггүй л юм бол 2016 оны УИХ-ын сонгууль түүнгүйгээр өрнөж тун магадгүй болов.

С.Оюуны хувьд ИЗНН-ын гурван даргын нэг Д.Ганхуяг Сонгуулийн ерөнхий хороог Захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаад өчүүхэн төдий найдлага тээж явж болох юм. Гэхдээ СЕХ-ны шийдвэр Захиргааны хэргийн шүүх дээр унах магадлал тун бага.

Ядаж байхад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ”Хуулиараа ямар нэгэн намын гишүүн өөр намын нэр дээр сонгуульд оролцох боломжгүй” гэсэн нь эрх баригч АН эцсийнх нь найдлага болчихоод байгаа С.Оюун, С.Ганбаатар хоёрыг нэг бол бүрмөсөн АН-ыг бараадах, эсвэл энэ удаагийн сонгуулийн гадна үлдэх хоёр сонголт үлдээж, байдлыг нь хэцүүдүүлэв. Тэр хоёрыг ийнхүү мунгинаж байх хойгуур Монголын улстөрийн хамгийн гол тоглогч МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцож болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж, МАХН-ынхан Чингисийн талбай дүүрэн “Уухай” хадаав. Даргыг нь албан ёсоор сонгуульд оролцож болохыг зарласанд баярласан УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Бүгдээрээ муу энергиэ сэгсрээд гаргачихъя” хэмээн уриалж УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар гар гараасаа барин “Уухай” хадаацгаав.

Энэ удаагийн сонгуульд маш хүчтэй нэгэн өрсөлдөгч ийнхүү албан ёсоор тодорч байгаа бол саяхан л 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, бараг л баараггүй сонгогдчих юм шиг яригдаж байсан “Босоо Ганбаа” хоёрхон сарын дотор хэн ч биш болж, тоглоомын гадна үлдэж ч магадгүй болсон нь Монголын улстөрийн өнөөдрийн гайхамшиг болж байна. Аргагүй л С.Оюун, С.Ганбаатар хоёр хэцүүдэж, Н.Энхбаяр дахин мандан бадарсан өдөр байна санж. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (212.95.7.30) 2016-05-06 04:13
      • 0
      • 0

      DAAN CH DEE TEGELGUI DEE MONGOLIIN ARD TUMEN NAMBARIIN HUUGEE MAHN NAMTAI NI SONGONO SONGOH CH BOLNO

      Хариулах

    • bayr

      (203.169.50.152) 2016-05-05 12:45
      • 0
      • 0

      enhbayr ni deeree hiisen yumtaiheleh vgtei hvn gej bodoj bn

      Хариулах

    • bayr

      (203.169.50.152) 2016-05-05 12:45
      • 0
      • 0

      enhbayr ni deeree hiisen yumtaiheleh vgtei hvn gej bodoj bn

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.251) 2016-05-05 09:23
      • 0
      • 0

      Энхбаяр гарч ирсэн нь дээр юм байнаа АН, МАН-ын балайнуудаас залхаж байна

      Хариулах

    • Зочин

      (117.136.3.253) 2016-05-05 07:42
      • 0
      • 1

      Энхбаярыг дэмжинэ ээ.

      Хариулах