2016 оны 05-р сар 04-нд 16:08 цагт

МУГЖ С.Жавхлан - Монголоороо байгаасай

Агаар тэнгэр минь цэнхрээрээ байгаасай
Уудам тал минь ногооноороо байгаасай 
Уул нурууд минь хөхөөрөө байгаасай
Ус мөрөн минь урсгалтай байгаасай

Уудаг цай минь сүүтэйгээ байгаасай
Ундаг хүлэг морь минь аргамгаараа байгаасай
Уртын дуу минь уянгатайгаа байгаасай
Удамт Монгол минь элэг бүтэн байгаасай

Монголоороо байгаасай
Монголоороо жаргаасай
Монголоороо байгаасай
Мөнх ертөнцөд жаргаасай

Миний Монгол талын Монгол
Мэнд амарын жаргалын орон
Миний Монгол талын Монгол
Мэнд амарын жаргалын орон
Эхэс дээдсийн хөндий 
Эрдэс баялгийн орон шүү
Газрын гагнаас галт шүү
Гарьдийн холбоос одод шүү
Газар нутаг онгод минь
Эрс Монгол яана яана
Ариун тунгалаг голомт минь
Шингэж арилвал яана яана
Миний Монгол бидний Монгол
Монголоороо байгаасай
Миний Монгол бидний Монгол
Үүрд мөнх жаргатугай

Төрсөн нутаг минь онгоноороо байгаасай
Төрөлх хэл минь Монголоороо байгаасай
Түмэн ард минь жаргалтай байгаасай 
Төр бүхэн минь амгалан байгаасай 

Монголоороо байгаасай
Монголоороо жаргаасай

Миний монгол бидний монгол
Монголоороо байгаасай

Монголоороо байгаасай
Мөнх ертөнцөд жаргаасай

Миний монгол бидний монгол
Үүрд мөнх жаргатугай!

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.